СХД-т АН-17, МАН-17, МАХН-2 болж, МАН-ын таван нэр дэвшигч хууль зөрчжээ

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хуулийн зөвлөхүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь хамгийн олон сонгогчидтой СХД-ийн дахин санал хураалт хууль буй явагдсан гэж хуулийн зөвлөхүүд онцоллоо.

 

СХД-ийн дахин санал хураалтаар МАН-17, АН-17, харин МАХН- хоёр суудал тус тус авсан байна. Гэвч МАН-аас нэр дэвшигч таван гишүүн Орон нутгийн сонгуулийн тухай хууль зөрчсөн учраас цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. МАН-аас нэр дэвшигчид нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 34.6.1-т заасан “сонгогчдод мөнгө, эд зүйл, төлбөргүгээр эд материал тараахгүй” гэж заасныг, мөн 34.6.2-т зааснаар сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. МАН-аас нэр дэвшигчдийн гуравт нь хуулийн дагуу эрүү үүсгэн прокурорын байгууллага шалгаж байгаа бол хоёр нэр дэвшигчийг харьяаллын дагуу хуулийн байгууллагад мөрдөн байцаалт өгч байгаа юм байна. Тиймээс СХД-ийн Ардчилсан намаас Орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татах хүсэлт  тойргийн хороондоо гаргаад байгаа юм байна.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд энэ асуудал шийдэгдэж чадвал СХД-т Ардчилсан нам олонхи болох магадлал өндөр байна. Үүнээс гадна СХД-ийн АН, МАХН-ынхан ирэх дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ ч байгуулаад байгаа аж.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж news.mn


URL:

Сэтгэгдэл бичих