Цагдаагийн байгууллагад орохыг хүссэн иргэний бүрдүүлэх материал
·Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
·3 үеийн түүх /өөрийн болон эхнэр, нөхөр, өөрийн төрсөн эцэг, эхийн гэсэн 6 хүний/
·Сургууль, дамжаа төгссөн диплом, сертификат, мэргэжлийн үнэмлэх
·Найз, нөхдийн бүртгэл
·Сурч, ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
·Хорооны засаг даргын тодорхойлолт
·4х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 ширхэг
·Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэр
·Ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа / Цагдаагийн ерөнхий газрын баруун хаалганаас авах/
Элсэлт, сонгон шалгаруулалт
- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
- Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг 2011оны 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд авна. Энэхүү журам, иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах сул орон тооны зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn гэсэн цахим хуудсанд тус тус байрлуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд эдгээр журам, сул орон тооны мэдээлэлтэй заавал танилцсан байна.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЪЯА АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН АНКАРА ХОТЫН ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
- 2011-2012 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын /ОХУ/ Дотоод хэргийн яамны харъяа академи, их, дээд сургуульд эрх зүйч, хууль сахиулах байгууллагын ажилтан, Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын цагдаагийн академид эрх зүйч мэргэжлээр боловсролын бакалаврын зэрэглэлийн сургалтад сонсогч элсүүлэн суралцуулна.
- Элсэхийг хүсэгчид 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.
-Суралцахыг хүссэн өргөдөл
-Төрийн албан хаагчийн анкет
-3 үеийн түүх /7 хүний намтар/
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
-Сэтгэц гэм судлалын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт болон орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн урьдчилсан эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт орсон байх /элэгний В, С вирус, ДОХ-ийн шинжилгээ/
-Ажил, сургуулийн тодорхойлолт
-Сурагчийн хувийн хэрэг /дүнгийн жагсаалт эхний 3 улирлаар /Нотариатаар баталгаажуулсан хуулбар/
-3 х 4 хэмжээтэй зураг 8 ширхэг
-Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, диплом, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
-Ял шийтгэлийн тодорхойлолт
-Сум, хорооны Засаг даргын ам бүлийн байдал, өрхийн орлогын талаар гаргасан тодорхойлолт
-Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, албан бичиг /цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд/
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд тавигдах шаардлага:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч нь суралцах орныхоо хэлний мэдлэгтэй ОХУ-ын академи, их, дээд сургуульд суралцах бол Орос хэл, Турк улсын цагдаагийн академид суралцах бол Англи хэл, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-д заасан шаардлага, шалгуур, тухайн сургуульд элсүүлэх болзол хангасан, энэ оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө 17 насанд хүрсэн, 167 см-ээс багагүй биеийн өндөртэй, бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согог, содон шинж тэмдэггүй, шивээсгүй, ерөнхий боловсролын сургуульд “А”,”В” үнэлгээтэй суралцаж байгаа эрэгтэй сурагч, оюутан байна.
- Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийгмийн ухааны мэдлэг 560, Математикийн хичээлээр 480 буюу түүнээс дээш оноо авсан байх, Цагдаагийн академийн элсэлтийн журамд заасан бие бялдарын шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.
Гадаадад цагдаагийн мэргэжлээр суралцагчдын давуу тал:
1. Бакалаврын сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, суралцах хуваарь авсан суралцагчийг цагдаагийн байгууллагын хүний нөөцөд авч, сонсогч бүрэлдэхүүнд оруулна.
2. Сургалтын төлбөрийг Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас төлөх ба нэмэлт мэдээллийг Хүний нөөц, сургалтын хэлтсээс авна.
Тодруулга:
- ОХУ, БНТУ-ын Цагдаагийн академи, их, дээд сургуулийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь тухайн бүртгүүлсэн сургуулийн сонгон шалгаруулалтад 1 удаа орох бөгөөд 2 шалгалтад давхар оруулахгүйг анхаарна уу.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ УТАС:
ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэс – 70114906, 264385
Нийслэлийн цагдаагийн газар – 70123935, 269274
Замын цагдаагийн газар – 70112814
Нийгмийн хэв журам хамгаалах газар – 456325
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс – 450813
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс – 362417
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс – 70173585
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс – 323313
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс – 70110984
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс – 70110951
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс – 012322542
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс – 012122755
Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс – 22244926
- Элсэлттэй холбоотой мэдээллийг мөн оны 04 дүгээр сарын 01-ний дотор Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn вэб хуудас болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
эмэгтэй хүүхэд авж байгаа юм уу одоо
Сайн байна уу би танай сургуульд суралцах хүсэлтэй байна. Одоо аварга дунд сургуулвд суралцаж байгаа. Холбоо барих утас 99205767 88606965
Сн бнуу та эмэгтэй хүүхэд авж бгамуу
Заавал а.хэлээр эеш өгдг болцн юмуу
Би акедмд нь орх гээд бгамаа надаа хэлж тус болоочээ холбгдх утас 90323288
Сайн байна уу 2017 онд ХСИС-д хүүхэд бүртгүүлэх гэсэн юм бүртгэл хэзээ явагдах вэ холбоо барих утас 95999998,95113293
Мэдээлэлээ шинэчлээчээ арай о байна шүү
Сургуулиа төгсөөд орж болох болов уу?
12p aнги
САЙН БАЙНУУ БИ ТАНАЙ СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААМАА 2017-2018 ОНД ЭЕШ ӨГСӨН ЦАГДААГИЙН СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛЭЭД ОНОО ТЭНЦЭЭГҮЙ Ч ГЭСЭН ӨӨР АНГИУДАД НЬ ТЭНЦЭЖ БАЙГААМАА 2018 ОНД ӨӨР АНГИД АХИЖ БҮРТГҮҮЛЖ БОЛОХ БОЛВУУ ЭНЭ ТАЛААР МЭДЭХ ГЭСЭН ЮМАА УТАС:86881116
Сайн бна уу би танай суралцах гэсийн хаан очиж бүртгүүлэх үү
45 honogiin surgalt baidag blwuu yaaj mdll awhuu
bi tsagdaa bolx gesimaa 3 sariin surgaltand surx gesiin
tsagdaagiin bvrtgel hezee ve
Tsagdagin bvrtgel heze ym bol