Голомт банкийг шилдэг банкаар шалгаруулах үндэслэл юу байсан бэ?

Дэлхийн банк санхүүгийн салбарын 86 жилийн түүхийг бичсэн The Banker сэтгүүл 2012 оны дэлхийн шилдэг банкуудыг шалгаруулах ёслолын ажиллагаагаа саяхан зохион байгуулж Монгол Улсын шилдэг банкшагналыг Голомт банкинд олгожээ.

 

Тус банкинд уг нэр хүндтэй шагналыг олгох болсноо The Banker  сэтгүүл цахим хуудсандаа ингэж бичжээ.   

МОНГОЛ УЛС

Голомт  банк  

Монгол Улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орсон нь дотоодын банкуудын хувьд бас нэгэн сорил болж байна. Голомт банкны хувьд энэхүү хурдтай хөгжлийн  хэмнэлд тохирсон стратегийн чухал шийдвэрүүдийг гаргасан, ирээдүйд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бас нэгэн ажил хэрэгч жилийг үдэж байна.

2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.13 хувь байсан ба Голомт банк актив, хөрөнгө, зээл, хадгаламжийн өсөлтөө тогтвортой хадгалж, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдээ ханган улмаар Монголын банкны системд чанаргүй зээлийн хувь хэмжээг хамгийн бага буюу 2 хувьд барьж, зээл хадгаламжийн харьцаагаа 67,6 хувьтай байлгаснаас гадна хөрвөх чадвар хамгийн өндөр буюу 38.9 хувь байсан гэдгийг тус банкны Гүйцэтгэх захирал Жон П.Финиган хэлж байна.

Мөн Кредит Свисс, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Свисс-Мо, Трафигура Бэхээр зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж банкны 1 болон 2-р зэрэглэлийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.

Тус банк эх үүсвэрээ нэмэгдүүлснээс гадна хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Голомт банк Монголын Иргэний Агаарын Тээврийн МИАТ компанид 21.6 сая ам.долларын санхүүжилт олгосны зэрэгцээ төрийн өмчит уул уурхайн Эрдэнэс Таван Толгой компанийн дотоодын зөвлөгч банкаар сонгогджээ.

Түүнчлэн тус банк иргэдийн банкны үйлчилгээгээ эрчимжүүлж, Монголын банкны системд шинийг санаачлагч байр сууриа баталгаажуулж Өөртөө үйлчлэх банк болон гар утсанд суурилсан банкны аппликэйшнийг Монголд анх удаа нэвтрүүлснийг онцлох нь зүйтэй.

Нэмж хэлэхэд, тус банк иргэд болон байгууллагад зориулсан  интернэт банкны үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж салбар сүлжээгээ өргөжүүлэн бэлэн мөнгөний машиныхаа тоог нэмэгдүүлжээ. Үүнээс онцлоход, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес төвийг шинээр байгуулсан юм. Мөн андеррайтер брокерийн эрх бүхий Голомт Секюритиз охин компаниа байгуулсан байна.

http://www.thebanker.com/Awards/Bank-of-The-Year-Awards/The-Banker-Awards-2012-Asia-Pacific

 

 

Б.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих