Хөмхийгөө зуугаад яахав дээ, Л.Эрхэмбаяр аа…
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны маргаантай холбоотой АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шvvх хэлэлцлээ. Сэтгvvлчдэд хаалттай болсон шvvх хурал єглєє 09:00 цагт эхэлж, оройн 20:00 цаг хvртэл vргэлжилсэн юм. Харин шvvгчдийн бvрэлдэхvvн хурал дууссанаас хойш гурван цаг орчим зєвлєлдєж, шийдвэрээ гаргалаа.
Шvvх хуралд УИХ-ын гишvvн Р.Бурмаа, УИХ-ын сонгуулийн vеэр нийслэлийн АН-ын сонгуулийн ерєнхий менежерээр ажиллаж байсан, одоогийн Зам, тээврийн сайд А.Гансvх нарыг гэрчээр оролцуулахыг Л.Эрхэмбаяр хvссэн. Гэвч тэд хуралд ирээгvй. Харин гэрчээр 15 хvн орох байсан ч хоёр нь хvндэтгэн vзэх шалтгаантай тул ирээгvй аж. Ингээд шvvх хуралд 13 гэрч оролцож, Э.Лхагвасvрэн, Д.Баатархvv, С.Мєнхжаргал гэсэн шvvгчдийн бvрэлдэхvvн хэргийг хэлэлцэхэд, нэхэмжлэгч болон хариуцагч талын хvмvvс байлцав. Нэхэмжлэгч тал болох Л.Эрхэмбаяр нь УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоол болох “Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын авсан санал хуульд заасан хувь хэмжээндээ хvрээгvй гэх vндэслэлээр дахин санал хураалт явуулах” гэснийг vгvйсгэн, 43 дугаар тогтоол гээчийг гаргаж ирэн маргаан vvсгэсэн билээ.
Тvvний мэддэг 43 дугаар тогтоолд “УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 43 дугаар тогтоол батлагдсан гэдгийг хvлээн зєвшєєрєх. Мєн нэр дэвшигч Л.Эрхэмбаярт тойргийн хорооноос УИХ-ын гишvvний тvр vнэмлэх олгох” тухай шийдвэрлэсэн аж. Харин Захиргааны хэргийн шvvх энэ асуудлыг хэлэлцээд сонгуулийн тойргийн хороо шийдвэрээ хуулийн дагуу гаргасан хэмээн vзэж тvvний нэхэмжлэлийг хvлээн авахаас татгалзсан юм. Ингэснээр Л.Эрхэмбаярын дахин санал хураалт явуулахгvй, хууль, шvvхийн байгууллагын хvчээр гишvvн болох гэсэн санаа нь хэрэгжихгvй болов. Тvvний гаргасан бvх хvсэлтийг Захиргааны хэргийн шvvх vндэслэлгvй гэж vзсэнээр бvтэн єдєр vргэлжилсэн шvvх хурал єндєрлєв. Уг нь УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг єнгєрсєн сарын 21-нд болсон орон нутгийн сонгуультай хамт зохион байгуулахаар тєлєвлєж, СЕХ-ноос чиглэл єгч байсан.
Гэвч Л.Эрхэмбаярын балгаар энэ асуудал шийдвэрлэгдэж чадахгvйд хvрч, сонгинохайрханчууд тєлєєллєє тєрд бvрэн илгээж чадахгvй гацаанд орчихлоо. Харин Л.Эрхэмбаяр шvvхийн шийдвэрийг сонсоод нэлээд ууртай, хємхийгєє зуун гарч явна билээ. Гэхдээ шvvх нэгэнтээ шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг талууд эс зєвшєєрвєл 14 хоногийн дотор давж заалдах шатны шvvхэд гомдол гаргах эрхтэй. Хэрэв давж заалдахгvй, шvvхийн шийдвэрийг хvлээн зєвшєєрвєл УИХ-ын 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно гэсэн vг. Уг нь энэ асуудал аль хэдийнэ эцэслэн шийдэгдэх боломжтой байлаа. Гэтэл єдий болтол сунжирсан хэвээр л. Юутай ч Л.Эрхэмбаярын хvссэнчлэн “26 дугаар тойргийн хорооны даргаар ажилласан М.Баасандоржийн ч мэдэхгvй, тойргийн хорооны бичиг хэрэгт албан ёсоор бvртгэгдээгvй, СЕХ-нд ч хvргэгдээгvй, бvр утга найруулгын хувьд алдаатай 43 дугаар тогтоол нь хvчингvй болсон болохоор дахин ийм булхайтай зvйл хийж, будлиантуулахгvй бизээ.
О.Мөрөн
ӨДРИЙН ШУУДАН
URL: