”Батаар”-ыг хадгалах музейг Төв аймагт байгуулна
Спорт, соёл урлаг, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Төв аймгийн нутаг дэвсгэрт Богд уулын ойролцоо динозаврын томоохон музей байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Тиранозавр батаарс”-ыг Монголд авчирлаа гэхэд багтах музей байхгүй. Эрик Прокопиг баривчлах үед Монголоос дөрвөн төрлийн динозаврыг хууль бусаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хурал нь арванхоёрдугаар сард болно. Үүнээс гадна гадаадаас авчрах үлэг гүрвэл олон байна. Японоос гэхэд 6-7 үлэг гүрвэлийн яс байх жишээтэй.
Эдгээр динозавруудыг нэг дор багтааж Үлэг гүрвэлийн үндэсний музей, палеонтологи лабораторийн төв хэмээн байгуулахаар зураг төслөө бэлдэж газрын асуудлаа урьдчилан шийдэж байгаа” гэв. Үлэг гүрвэлийн баялаг түүхтэй орны хувьд Төв аймгаас гадна, Өмнөговь, Дундговь аймагт цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: