Нийгмийн даатгалд хамрагдах

Аж  ахуйн нэгж байгууллага нь Монгол  Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэртэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй.

Ажил олгогч  нь  Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын   шимтгэлийн хувиас шалтгаалан нь сар бүрийн  цалингийн сангаас Нийгмийн даатгалын шимтгэлийг 11%, 12%, 13% -ийн ялгавартайгаар төлнө.

/ Монгол улсын НДТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15,16,17 дугаар зүйлүүд/

Шинээр нийгмийн даатгалд хамрагдахдаа дараах зүйлсийг бүрдүүлнэ. Үүнд :

  1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  2. Нийгмийн даатгалд хамрагдахыг хүссэн албан тоот
  3. Нийгмийн даатгалын тайланг  НД-7, НД-8 маягтаар үйлдэх
  4. Тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлбөрийн баримт

Хөдөлмөрийн болон иргэний гэрээгээр ажиллагч Заавал даатгуулагч нь цалин хөлснөөсөө 10  хувиар сар бүр шимтгэл төлнө. Даатгуулагч нь шинээр ажилд орж байгаа бол байгууллагын ня-богоор дамжуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээлгэнэ. Хуучин нийгмийн даатгалын дэвтэртэй даатгуулагч үргэлжлүүлэн хөтлөлт хийлгэнэ. Хэрэв нийгмийн даатгалын дэвтэр дууссан бол байгууллагын ня-богоор дамжуулан харъяа нийгмийн даатгалын  байгууллагаас шинээр нээлгүүлж авна.

Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэний хувьд ажилд орсон тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгууллагдан, цалин хөлс авсан бол нийгмийн даатгалыг заавал төлөх үүрэгтэй. /Монгол улсын НДТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 , 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дугаар зүйл/

Сайн дурын даатгуулагч:

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй хүмүүс, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /заавал даатгуулагчаас бусад бүх иргэд/ нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно. Даатгалд хамрагдахдаа:

  1. Иргэний үнэмлэх
  2. Шинээр Нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх бол 1 хувь цээж зураг
  3. Хуучин дэвтэртэй бол үргэлжлүүлэн хөтлүүлнэ
  4. СДДаатгалын гэрээ байгуулна

Сар бүр өөрийн мэдүүлсэн орлогоосоо 10 хувь тэтгэврийн даатгалд, 1 хувь тэтгэмжийн даатгалд, 1 хувь ҮОМШӨ-ний даатгалд, 1 хувь ЭМДаатгалд нийт  13 хувиар шимтгэл төлнө.

НДЕГ

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих