Автомашины VIN CODE буюу арлын дугаарын тухай
XX зууны 80-аад оныг хүртэл бүх автомашин долоон шифр бүхий арлын /шасси/ дугаараар тодорхойлогддог байсан. Энэ хэлбэр нь тухайн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бага агуулдаг дутагдалтай байжээ. Иймээс автомашин үйлдвэрлэгчид 17 тэмдэгт бүхий олон үсгэн тэмдэглэгээтэй VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэгт /арлын дугаар/-ийг хэрэглэх болсон.
1977 онд АНУ болон Канадад автомашины арлын дугаарыг илтгэсэн ISO 3779 стандарт бий болсон түүхтэй. Энэ стандарт бий болсноор автомашиныг төрөлжүүлэх, хулгайчаас хамгаалах энгийн бөгөөд найдвартай аргыг олж чадсан гэж үздэг. Одоогоор дэлхий дахинд ISO 3779-1983 стандартыг мөрдөж байгаа бөгөөд нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Автомашины vin code бичигдсэн тусгай таблиц нь автомашины салдаггүй эд анги болох кузов, эсвэл арал дээр байрлана.
VIN CODE-ийн 17 тэмдэгт нь ихэвчлэн нэг шугаманд /зарим тохиолдолд хоёр шугаманд/ хоорондоо ямар нэгэн зай авагдахгүй, дунд нь ямар нэгэн тэмдэгт /цэг таслал гэх мэт/ хэрэглэхгүйгээр бичигдсэн байна. VIN CODE нь гаргацтай тод, автомашины ашиглалтын хугацаанд бүдгэрч арилахгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй нөхцөлөөр хийгдсэн байна.
Энэхүү системийг 30 жилийн дотор нэгэн утга агуулга бүхий тоо болон үсэг давхцахгүй байхаар тооцсон.
VIN CODE-д 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн араб тоо болон латин үсгүүдийг хэрэглэдэг. Латин цагаан толгойн I үсэг нь 1-ийн тоотой. О болон Q үсгүүд нь 0 тоотой андуурагдах магадлалтай тул I.O.Q үсгүүдийг хэрэглэдэггүй. ISO 3779 стандартад зааснаар автомашины үйлдвэрлэсэн он нь тухайн жилийн долдугаар сарын 1-нээс эхэлж дараа жилийн зургадугаар сарын 30-аар дуусгавар болно. Жишээ нь:1993 оны 7 сарын 1-нд үйлдвэрээс гарсан автомашины vin code – д R үсэг байгаа нь тухайн автомашин 1994 онд үйлдвэрлэгдсэн болохыг нотолно. /Зарим улсад 10-1-ээс 5 сарын 1 хүртэл тооцдог. Volkswagen/ 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын оны тэмдэглэгээг хүснэгтээр үзүүлбэл:
Автомашиний vin code – д хэрэглэдэг тоо ба үсгүүдийг дурьдвал:
0 1 2 3 4 5 6 7 8 9
A B C D E F G H J K L M N P R S T U V W X Y Z зэрэг болно. VIN CODE -д орсон 17 тэмдэгтийн бүтцийг тодорхойлвол:
VIN CODE нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.
World Manufacturers Identification (WMI) – Үйлдвэрлэгчийн индекс
Vehicle Description Section (VDI) – Бичвэрийн хэсэг
Vehicle Identification Section (VIS) – Ялгах хэсэг
WMI /1-3/ хэсгийн эхний тоо /1/ нь тухайн газарзүйн бүсийг илэрхийлнэ. Хоёр дахь тоо нь тухайн газарзүйн бүс нутагт байрлах орон /үйлдвэрлэгч,завод,фирм/ заана. Гурав дахь тоо нь үйлдвэрлэгчийн код байна.
WMI хэсгийн гурав дахь тоо нь ес байвал тухайн үйлдвэрлэгч нь жилд 500-аас цөөн автомашин үйлдвэрлэдэг гэж ойлгож болно.
VDI хэсэгт /4-10/ автомашины төрөл, кузовны хэлбэр, хөдөлгүүрийн төрөл, дамжуулгын төрөл /хойт, урд хөтлөгчтэй/, хөдөлгүүрийн ажлын эзлэхүүн, жолооны хүрдний байрлал зэргийг бичиж болох ба үйлдвэрлэгч нь өөрийн үзэмжээр өөр тэмдэглэгээ хийж болно.
VIS хэсэгт /10-17/ үйлдвэрлэгчид өөрсдийн тэмдэглэгээг хийх ба сүүлчийн дөрвөн тоо нь заавал тоон цифрээр илэрхийлэгдсэн байх ба угсралтын дамжлагуудыг тодорхойлно.
Audi, VMW, Chrysler, Hyundai, Mitsubishi, Opel, Peugeot, Porsche, Renault, Rover, Saab, Volvo үйлдвэрийн автомашинуудын VIN-кодийн 10 дахь тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлно. Бусад зарим үйлдвэрлэгчийн хувьд 11 дэх тэмдэгг нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлдог. Жишээ нь: Ford фирмийн 11 дэх тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг тодорхойлно.
Vin code нь хөдөлгүүр салон хоёрыг тусгаарласан хэсэгт таблиц дээр бичигдсэн байна. Мөн хянах самбарын зүүн дээд буланд, салхины шилний баруун доод өнцөг зэрэг газруудад гаднаас нь харахад харагдахуйц хадагдсан байна. Япон улс дотоод зах зээлдээ нийлүүлдэг автомашиндаа 9-12 тэмдэгт бүхий frame code, гадаад зах зээлд нийлүүлдэг автомашиндаа 17 тэмдэгт бүхий vin code хэрэглэдэг. Жишээ болгож Toyoto RAV-4 автомашины frame code-р үзүүлбэл:
VIN CODE -ийн зарим ухагдахууныг тодруулвал: Эхний тоо – үйлдвэрлэгч улс
1, 4, 5-АНУ
2 – Канад
3 – Мексик
9 -Бразил
J – Япон
К – Солонгос
S – Англи
V – Испани
W – Герман
Ү – Швед
Z – Бразил
Z – Итали
2-дахь тоо – Үйлдвэрлэгч Фирм – завод
1 – Chevrolet
2 эсвэл 5 – Pontiac
3 – Oldsmobile
4 – Buick
6 – Cadillac
7 – GM Canad
8 – Saturn
A – Audi
A – Jaguar
A – Land Rover
B – BMW
U – BMW (АНУ)
B – Dodge
D – Dodge
C – Chrysler
D – Mercedes Benz
J – Mercedes Benz (АНУ)
J – Jeep
F – Ford
F – Ferrari
F – Fiat
F – Subaru
G – General Motors
H – Honda
H – Acura
L – Lincoln
M – Mercury
M – Mitsubishi
A – Mitsubishi (АНУ)
M- Skoda
M – Hyundai
N – Nissan
N – Infiniti
O – Opel
P – Plymouth
S – Isuzu
S – Suzuki
T – Toyota
T – Lexus
V – Volvo
V – Volkswagen
VIN-кодийн 3 дахь тэмдэгт нь автомашины төрлийг заана.
• В -трейлер
• F- Ачааны автомашин
• Н,Х – Суудлын автомашин, бага оврын тээврийн хэрэгслүүд
• J, Ү - Автобус, универсал
• Z – Ачааны автомашин, микроавтобус, универсал
• 8 – Бага оврын тээврийн хэрэгслүүд MPV (Multi Purpose Vehicle) гэх мэт,
4 дэх тоо нь автомашины модель /хувилбар/-ыг заана.
• A Atos, Atos Prime
• C Sonata (зөв рультэй), Accent
• D Sonata (буруу рультэй), Elantra
• U Accent (буруу рультэй)
• V Accent (зөв рультэй) гэх мэт
Арлын дугаар буюу VIN number
VIN дугаар буюу Vehicle Identification Number гэдэг нь автомашины үндсэн мэдээллүүдийг цифр бүрээрээ товч агуулсан тоо болон үсэгнээс бүрдсэн дугаар юм. Өнөө үеийн бүх автомашинууд энэхүү дугаарыг агуулсан байдаг ба та автомашиныхаа дараах газаруудаас VIN дугааруудыг олж аваад автомашиныхаа талаар интернэтээс хайлт хийж илүү ихийг мэдэж болох юм. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Жишээ: VF3 3CRFNC 12345678 Эхний 3 цифт бол үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл юм.
Үүнээс үзэхэд энэхүү автомашин нь VF буюу эндээс үзэхэд Франц-д үйлдвэрлэгдсэн болж байна. Илүү дэлгэрэнгүйг эндээс харна уу!
Үүнээс үзэхэд машин маань Peugeot компаний машин болж байна.
Анхааруулга: зарим автомашин үйлдвэрлэгчдийн арлын дугаар 17 оронтой хирнээ 1 цифрээр зөрж мэдээлэл нь авагдаж болохыг анхааруулья.
|
Мөн та эдгээр сайтуудаас өөрийн автомашины арлын дугаарыг хийснээр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм:
- Тоёота&Лексүс автомашины хэрэглэгч бол энд дарна уу!
- BMW автомашины хэрэглэгч бол энд дарна уу!
- Бүх төрлийн автомашинаа хайх бол энд дарна уу! (Вэб сайт руу ороод Mount of Production товчыг дарж арлын дугаараа шалгана уу! username: guest1, password:guest1)
- Субару автомашины хэрэглэгч бол энд дарна уу!
- Бүх төрлийн автомашины VIN дугаараар шалгах бол энд дарна уу! (Авто үйлдвэрлэгчээ сонгоорой)
- Бүх төрлийн автомашины VIN дугаараар шалгах бол энд дарна уу! (Decode товчлуурыг дарна уу)
ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР
WWW.FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mieux vaut tomber des fenГЄtres, que du toit.