Монгол улсын хилийн тухай зарим мэдээлэл
Монгол Улсын хилийн нийт урт – 8252,658 км
үүнээс: хуурай газраар – 7351,6 км, усаар – 901,0 км
Монгол-Хятадын хилийн урт - 4709,658 км
үүнээс: хуурай газраар – 4488,6 км, усаар – 221,058 км
Монгол-Оросын хилийн урт – 3543.0 км
үүнээс: хуурай газраар – 2863,0 км, усаар - 680,0 км
Улсын хилийн нийт уртын 57,0 хувийг өмнөд хил, 43,0 хувийг хойд хил эзэлдэг.
Монгол Улсын хилийн боомт
Монгол Улсын хилд агаарын, авто, төмөр замын нийт 46 хилийн шалган нэвтрүүллэх боомт ажиллаж байна. Эдгээр боомтуудаар жилд дунджаар 3 сая гаруй зорчигч, 1,5 сая тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Боомтуудыг зориулалт, үйл ажиллагаагаар нь дөрөв ангилдаг. Үүнд:
- Олон Улсын боомт – 14
- Хоёр талын байнгын ажиллагаатай боомт – 10
- Хоёр талын түр ажиллагаатай боомт – 15
- Дамжин өнгөрөх боомт – 7
Монгол Улсын хилийн тэмдэг
Монгол Улсын хилд нийт хилийн 3458 ширхэг тэмдэг байна. Үүнээс:
- Монгол-Хятадын хилд - 1533
- Монгол-Оросын хилд - 1925
Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг
- Баруун захын цэг – Баян Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны 3252.0 тоот өндөрлөгөөс 3371.0 тоот өндөрлөг хүрэх хэсгийн ус хагалбарын шугам баруун тийш цүлхийсэн хэсэг дээр,
- Хойд захын цэг – Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын давааны 2091,6 тоот өндөрлөг дээр,
- Зүүн захын цэг – Дорнод аймгийн нутагт Модтой хамар уулын зүүн талд уулын хажуугийн 1305 тоот өндөрлөгөөс баруун өмнө зүгт 190.0 метр зайд 1292.5 тоот өндөрлөг дээр,
- Өмнөд захын цэг – Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгойн 799.9 тоот өндөрлөг дээр тус тус байрлана.
WWW.FACT.MN
URL: