Хувирч чаддаг хүн
Цаг цагийн аясаар хувирч өөрчлөгдөж чаддаг хүмүүс бас байх юм. Саяхан баячууд ид моодонд орж байхад “Эрэл”-ийн Эрдэнэбат гэж мундаг баян хүн гэнэт гарч ирсэн. “Монголын алтны магнат эр ганц ч алтан бөгж зүүдэггүй” хэмээн өөрийгөө рекламдаж байв. Дараа нь мөнгөтэй болгон банк байгуулж байхад Эрдэнэбат ч бас хоцроогүй. Сүүлд нам байгуулж, намын дарга болж мандан, УИХ-д сууж, бүр сайд хүртэл хийсэн. Харин сүүлийн үед тэрбээр нам гүм. Хөрөнгө мөнгөө хүүхдүүддээ шилжүүлж, юмтай биш, номтой хүний царай гаргаж байна. Хөвсгөл аймагт хөрөнгө оруулагчдын форум зохиож, бас болоогүй лекц уншиж байгаа аж. Харин энэ удаа тэрбээр “Эрэл”-ийн босс, “Эх орон” намын дарга бус “Доктор Эрдэнэбат” гэсэн нэртэй болчихсон явж байх юм. Хөөрхий хөдөөнийхөн ч яахав докторын үгийг сонсоод алгаа ташаад л байгаа сурагтай. Харин улс төрчид “Эрдэнэбат хэдэн төгрөгөөр докторын цол олж авсан юм бол?” хэмээн гайхацгааж байна лээ.
URL: