Олон орны нэрт эрдэмтэд дэлхийн энх тайван ба хөгжлийг уриалжээ

Хятадад зохиогдсон “Орчин үеийн дэлхийн олон талт яриа хэлцлийн уулзалт”-д оролцсон олон улсын асуудал судлаач олон орны нэрт эрдэмтэд саяхан “Тайшаны мэдэгдэл” нийтэлсэн байна. Орчин үеийн дэлхий нийтийн байдалд гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлт гарч буй хэдий ч энх тайван ба хөгжил нь цаг үеийн гол сэдэв байсаар байна гэж тус мэдэгдэлд онцолжээ. Завшаан тохиол ба өрсөлдөөн сорилт зэрэгцэн оршсон түүхийн үе шатанд улс орнууд хамтран чармайж, сайн сайхан амьдралын орчин ба эвсэг зохицонгуй дэлхий байгуулахын төлөө чармайх ёстой гэжээ.

Төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн Орчин үеийн дэлхий судлалын төвийн орлогч дарга Жиньшинь хэлэхдээ, “Тайшаны мэдэгдэл”-д олон эрдэмтэн судлаачдын дэлхий нийтэд зориулсан сайн сайхан хүсэл мөрөөдлийг багтаалаа. Ээдрээ ихтэй одоогийн дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн хамтаар дэлхий нийтийн чанартай асуудалд нүүрлэж байна. Улс орнуудын эрдэмтэд нэн өргөн хараа зогсцоос зохицуулах арга бодлогыг бодолхийлэх ёстой. Дэлхий нийтийн ард түмэнтэй хамт зол жаргалтай, сайн сайхан амьдралаа хуваалцахад Хятад улс бэлэн байна гэжээ.

“Орчин үеийн дэлхийн олон талт яриа хэлцлийн уулзалт”-ыг Хятадын орчин үеийн дэлхий судлалын төв ба Хятадын энх тайвны хөгжлийн сан хамтран зохион байгуулжээ. Олон орны экс улс төрчид, нэрт эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож, “өөрчлөлттэй дэлхий ба хөгжиж буй Хятад орон” гэсэн гол сэдвээр гүнзгий судлан ярилцжээ.

\Уртнасан\

china radio


URL:

Сэтгэгдэл бичих