2011 онд 2 сая 500 мянган хүн ДОХ-ын халдвар авчээ
12-р сарын 1 бол дэлхийн 25 дахь ДОХ-той тэмцэх өдөр. Сүүлийн арваад жилд дэлхийн ДОХ-той тэмцэх ажил чухал үр дүнд хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тайланд дурдсанаар, 2011 онд 2 сая 500 мянган хүн шинээр ДОХ-ын халдвар авч, 1сая 700 мянган хүн нас барав. 10 жилийн өмнөхтэй харьцуулбал ДОХ-ын халдвар авсан хүний тоо 700 мянгаар багасаж, нас барагсдын тоо 2005 оныхоос 600 мянгаар буурчээ.
2012 оны ДОХ-той тэмцэх өдөр “ДОХ-ын халдваргүй, нас баралтгүй. ДОХ-ын халдвар авагсдыг гадуурхахгүй байх” гэсэн гол уриатай. Өнөөгийн байдлаас үзэхэд халдваргүй байхыг батлах нь хүндрэлтэй хэдий ч энэ талаар чухал ахиц гарч байна. Иймэрхүү ахицыг биелүүлэхэд холбогдох эм бэлдмэл чухал үүрэг гүйцэтгэж, өвчтөн нэн даруй эмчлэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дурджээ.
ДОХ-ын вирус нь дэлхийн чанартай олон нийтийн эрүүл мэндийн асуудал байсаар байгаа бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 25 сая гаруй хүний амийг авч оджээ. 2011 онд 34 сая шахам хүн ДОХ-ын вирустэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баримтад дурджээ.
\орчуулсан Урьхан\
china radio
URL: