МАН Засаг даргаар шинэ хүмүүсийг тавьж эхэллээ

Орон нутгийн сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан аймаг, дүүрэгт МАН шинэ залуу боловсон хүчнүүдээ томилж эхэлсэн байна.

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, аймаг, дүүргийн иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг, намын анхан шатны байгууллагын дэмжлэг, иргэдийн итгэлийг хүлээсэн шинэ залуу хүмүүсийг Засаг дарга, ИТХ-ын даргаар томилох чиглэлийг өгсөн байна.
Харин хуучин дарга нараа энэ удаа амрааж улираан томилохгүй байхаар шийдвэрлэсэн бололтой. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн НАМЗХ-ын тэргүүнээр ажиллаж байсан 34 настай Батсуурийг, Дорнод аймгийн Засаг даргаар 32 настай Бадамсүрэнг, Хөвсгөлийн Засаг даргад тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан 35 настай Ганболд нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
МАН 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа бодлогоор хэсэг залуучуудыг АНУ, Англи улсад сургасан. Тэдгээр залуучуудын төлөөлөл дээрх нэр бүхий залуус бүгд тухайн аймаг орон нутагтаа төрж өсч, ажиллаж амьдарч байсан хүмүүс аж.
МАН иргэдийн итгэл хүлээж чадаагүй дарга нартаа хариуцлага тооцож, тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаагүй дарга нарыг дээрээс шууд томилдог хуучин арга барилаасаа ийн ангижарч байгаа бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих