Бензинээ зөв сонгож хэрэглэе

Автомашины каталогт тухайн автомашинд ямар бензин хэрэглэхийг заасан байдаг. Гадаадын орнуудад хоёр төрлийн бензин байдаг бөгөөд түүнийг “Regular”, “Premium” гэж ялгадаг байна. Зарим улс “High oktan”, “Super”, “Normal” мэтээр ангилдаг бол манайд октаны тоогоор нь ялгадаг юм. “Regular” нь арай хямд октан багатай бензинийг хэлнэ. Харин “Premium” нь октан өндөртэй сайн бензинийг нэрлэдэг. Зарим газар хэт их ангилал гаргаж 1-2 октаны зөрүү бүрт өөр үнэ тавих нь бий.
Мөн октаныхаа хуваалтыг янз бүрээр хийх улс ч байдаг. Tухайлбал буурай орнуудад хамгийн сайн бензин нь АИ-92, энгийн бензин нь АИ-87 гэх мэтээр нэрлэнэ.
Монголд одоогоор АИ-80, АИ-92, АИ-95, АИ-98 гэж ангилж байна. АИ-80 бензин нь зөвхөн оросын хуучны автомашинуудад зориулагдсан юм. Тэгнхээр “Regular” ангилалд АИ-92, “Premium” ангилалд АИ-95, АИ-98 бензин орно.

 

З.БИЛЭГ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих