Яруу найрагч Д.Ган-Очир “Хайрын улирал” цомогтоо шилдэг дуунуудаа багтаажээ.
Хоёроос гурван жилдээ өөрийн зохиосон шүлгүүдээр бүтсэн шилдэг дуунуудаасаа түүвэрлэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, СТА, яруу найрагч Д.Ган-Очир цомог гаргадаг уламжлал тогтжээ. Энэ ч ажлынхаа хүрээнд саяхан яруу найрагч маань “Хайрын улирал” нэртэй шилдэг дууны цомгоо хэвлүүлэн дууг нь шимтэн сонсдог фэнүүддээ өргөн барилаа. Түүний энэ цомогт “Меднесс”, “Catwalk”, “Номин талст”, “Камертон”, “Сүнс”, “МУГЖ Б.Сарантуяа”, “дуучин Б.Баярцэцэг” гээд олон залуу уран бүтээлчдийн ХИТ болсон дуунууд багтжээ. Өөрийн дуунуудаа нийлүүлэн уран бүтээлийн тайлан тоглолтыг огт хийдэггүй яруу найрагчид, түүний журмын нөхөд нь цомог гаргаж даруухан загнаж байхаар концертоо тавиач гэдэг олон саналыг эрхэм найрагч буцаадаг бөгөөд цомог гаргасан шигээ даруухан амьдрах хүсэлтэй явдаг аа тэрбээр байнга хэлдэг байна. Монголын шоу бизнесийн ертөнц ерөнхийдөө зах зээлдээ хахаж, мухардалд орсон энэ цаг үед яруу найрагч Д.Ган-Очир болсон болоогүй халтуурын тоглолт босгож, тасалбараа мэргэжлийн хяналт, татварын байцаагч нараар дамжуулан шахаж нэр төргүй тайлан тоглолт хийснээс Дорнодын талдаа алхаж явахыг эрхэмлэдэг тэрбээр өөрийнхөө бие даасан тоглолтыг хийхийг ер яарахгүй байгаа сурагтай. “Хайрын улирал” цомог нь худалдаанд гарсан дариудаа олны талархалыг хүлээж нэлээд сайн борлуулалттай байгаа гэнэ.
URL: