Эрүүл мэндийн боловсролын талаар 2010-2015 онд баримтлах стратеги

Египетийн Каир хотноо анх хуралдсан “Хүн ам ба хөгжил” олон улсын бага хурлаар дэлхийн улс орнууд хүн ам ба хөгжлийн үндсэн зарчим, холбогдох асуудлаар зөвшилцөлд хүрч, 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан  билээ.  Энэхүү бага  хурлынилтгэлд  “Ирээдүйн  хүний  нөөцийн  төлөөлөл болох хүүхэд залуус, өсвөр үеийнхний эрүүл мэнд, сайн сайхан байдал, чадавхийг
дээд  зэргээр  дэмжихийн  тулд  эцэг,  эх  болон  нийгмийн зүгээс  хүүхдэд  зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь туйлын чухал” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн “Эрүүл хүүхэд илүү сайн суралцдаг” гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас  гаргасан  уриа  нь  хүүхэд  эрүүл  мэндээ  хамгаалах,  эрүүл  аж  төрөх ухаанд багаасаа суралцахад нь дэмжлэг үзүүлж, тэдэнд сургууль, багш нараас эрүүл мэндийн чанартай боловсрол эзэмшүүлэх асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ эцэг, эх нь гэр орондоо хүүхдээ эрүүл аж төрөх, тэдний хөгжлийг дэмжих орчин бий болгох, улмаар  удирдлагын  бүх  төвшний шийдвэр  гаргагчид хүүхэд  бүрийг  эрүүл, аюулгүй орчинд амьдрах, суралцах боломж, нөхцөл бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэйг илэрхийлдэг.
Иймээс хүүхэд, залуучуудад хөгжлийн хэрэгцээнд нь тохирсон эрүүл мэндийн цогц боловсрол эзэмшүүлэх ажилд нийгмийн олон талын төлөөллийг оролцуулах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахын тулд боловсролын салбарт баримтлах бодлого, арга хэмжээ нь нэгдсэн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хяналт үнэлгээний тогтолцоотой байх шаардлагатай байна.
www.fact.mn

URL:

Сэтгэгдэл бичих