Палестин НҮБ-ын ажиглагч гишүүн орон боллоо

НҮБ-ын ерөнхий ассамблейн 69-р чуулган 29-ний өдөр 138 дэмжсэн, 9 татгалзсан, 41 түдгэлзсэн саналын дүнгээр Палестинд НҮБ-ын ажиглагч гишүүн орны байр суурь олгох шийдвэр гаргажээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей мөн өдөр “Палестинд НҮБ-ын ажиглагч гишүүний байр суурь олгох” асуудлаарх тогтоолын төсөлд санал хурааж шийдвэр баталсан юм. Тус төслийг Хятад, Турк, Египет, Бразил, Алжир, Аргентин зэрэг 70 гаруй улс орон хамтран дэвшүүлсэн байна. Мөн өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн 188 гишүүн орон саналаа өгч, Хятад, Орос зэрэг орон дэмжиж, Герман, Англи зэрэг орон түдгэлзэж, Америк, Израиль, Канад зэрэг орон татгалзсан санал өгчээ.

Америкаас НҮБ-д суугаа элчин сайд Райс хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий ассамблейн энэ удаагийн санал хураалтад азгүй дүн гарлаа. Энэ нь энхийн үйл явцад улам их харшлал учруулах болно гэжээ. Гэвч Оросын ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Палестины улс байгуулах нь биелүүлж болох үүрэг мөн гэдэгт итгэл дүүрэн байна. Палестинд Орос шаардлагатай туслалцаа үзүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Палестины асуудлыг шударга улс төрийн аргаар зохицуулах нь дундад дорнодод бүх талаар өнө мөнхийн энх тайван байдал тогтоох хамгийн чухал нөхцөл мөн гэжээ.

\Ц\china radio


URL:

Сэтгэгдэл бичих