Жянь-15 нисэх онгоц тээгчийг төлөвлөгөө ёсоор хөгжүүлнэ

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Яншэн 29-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, холбогдох талууд Хятадын нисэх онгоц тээгчийн бүтээн байгуулалтад бодитой ухаалгаар хандаж, хий хоосон таамаглал хийхгүй байхыг хүсээд, мөн Жянь-15 нисэх онгоц тээгчийн холбогдох туршилт болон дасгалын үйл явц төлөвлөгөө ёсоор үргэлжилж, товлосон ёсоор армиа бэлтгэх болно гэжээ.

Хятад улс нисэх онгоц тээгчийн бүтээн байгуулалтыг хөгжүүлж буй нь ямар ч заналхийллын санаагүй бөгөөд ямар ч улс оронд чиглээгүй, түүнчлэн цэрэг армийн өрсөлдөөнд бэлтгэж байгаа биш, зөвхөн тухайн орны эдийн засгийн хөгжлийн байдал, үндэсний батлан хамгаалах болон армийн бүтээн байгуулалтын бодит хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй юм. Хятад улс бие даан, өөрийн хүчиндээ түшиглэн бүтээлчээр ажиллах зарчмыг баримтлах бөгөөд өөрийн гэсэн нисэх онгоц тээгч бүтээх ой ухаан, ур чадвар бий гэдгийг Гэн Яншэн онцолжээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих