Ц.Элбэгдорж Сэлэнгэд гахай эргүүлж, Н.Алтанхуягийн 100 хоногийн баяр дээр Роснефьт ахин үнээ нэмлээ

Төрөөс 120 сая $ гарган байж 1 сар амыг нь хазаарлаж чадсан шатхууны үнэ ийнхүү бидний биш Оросуудын шийдвэрээр ахин нэмгдхээр боллоо.

2012 оны 11 сарын 29ний орой Москвагийн цагаар ажил эхэлмэгц ирдэг “уламжлалт факс” нь Монголчуудын нуруун дээрхи ачааг 1 тонн тутамдаа 100 $ -оор нэмж өглөө.

Манай төр засгийн эрхмүүд “Засгийн газрын 100 хоног” хэмээн улаан хивсний ёслол, фото зургийн үзсгэлэн, урлаг соёлын тоглолт болж, Ерөнхийлөгч эрхэм маань Сэлэнгэд очин хэд хоног гахай буудан нисдэг тэргээр зугаалж байх энэ сацуу ийнхүү ОХУ-ын яамны нэгэн түшмэл А.В.Ширковец “Ажилаа хийцгээ Монголчуудаа!” хэмээн анхаарууллаа.

Орос ах нарыг төмөр зам, таван толгойгоос хассан, Ленины хөшөөг буулгасан гэх зэрэг олон удаагийн үйлдлээрээ хатуурхсан бид зөрүүлээд хатуу банга хүртлээ.

alt

ЦАГ МН


URL:

Сэтгэгдэл бичих