“Петрочайна”-гаас төлбөр авчээ

Газрын тосны газраас мэдээлж буйгаар “Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайд олборлолтын ли­ценз олгосноор ашиглалт, олборлолт нэмэгдэх юм байна.

Тодруулбал, оны эцэст улсын хэмжээнд 3.38 сая баррель нефть олборлон, экспортолж, төсөвт 104 тэрбум төгрөг оруулах аж.

Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад ол­бор­лолтын хэмжээ 32.5, газрын тосны орлого 38.3 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн хэмжилтийн цэгийн зөрүү­нээс шалтгаалан нөөцийн хэмжээ ч нэмэгдэх юм байна. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн “Тосон-Уул XIX” талбайгаас олборлон, борлуулж буй хэмжээг шалгахад 13 мянга орчим баррель тос дутсан аж. Үүний үнэ болох 439 мянган ам.долларыг улсын төсөвт оруулжээ.

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих