Дэлхийн баячууд нэгдсээр байна

“Форбс” сэтгүүл дэлхийн баячуудын элит клубт өнөөдрийн байдлаар 15 бизнес эрхлэгч орж байгааг мэдээлэв. Тэд нэг тэрбумаас дээш ам.долларыг буяны үйлсэд зориулжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Америкийн нэрт найруулагч Жорж Лукас ’’Lucasfilms” компанийг худалдаж авсан бөгөөд тэрээр 4,05 тэрбум ам.долларыг бэлнээр, дээр нь “Дисней”-ийн хувьцааг авахаар болжээ.

 

Ж.Лукас энэхүү худалдаагаа хийсний дараа хэвлэл мэдээллийнхэнд хандаж, би хөрөнгийнхөө ихэнх хэсгийг буяны үйлсэд зориулна гэжээ. Тэрээр 2010 онд Билл Гейтс болон Уорен Баффет нарын ’’Giving Pledge” байгууллагатай гэрээ хийж, урт удааны амралтанд явахдаа тэн хагасаас доошгүй хөрөнгөө буяны санд өгөхөө амласан юм. Хэрвээ Лукас энэ маягаар цаашаа явбал, “Форбс” сэтгүүлээс гаргадаг дэлхийн буянтнуудын жагсаалтад ороход тун ойр байна.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн буянтангуудын жагсаалтад дэлхийн 15 баян ороод байна. Жагсаалтын эхэнд АНУ-ын иргэн Билл Гейтс бичигджээ. Түүний хөрөнгө 66 тэрбум бөгөөд буяны үйлсэд 28 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа аж. Б.Гейтс анх Харвардын их сургуульд компьютерийн технологи, номын сангийн судалгаа шинжилгээний бүлийн буяны сангаа /Bill & Melinda Gates Foundation/ байгуулахад 16 тэрбум ам.доллар гаргаж байсан түүхтэй аж.

 

Түүний энэ санд найз Уоррен Баффет нэгдсэнээр, өнөөдөр уг сан дэлхийн хамгийн том буяны байгууллага болсон юм. Тус сан ойрын арван жилийн хугацаанд менингит болон маляр өвчний вакцин гаргах хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр 10 орчим тэрбум ам.долларт багтаж байгаа аж. Гейтсийн сан Америктаа багш нарыг бэлтгэх, давтан сургах хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

 

Буянтнуудын жагсаалтын хоёрт Уоррен Баффет орж байна.Түүний хөрөнгө 46 тэрбум бөгөөд 17,25 тэрбум ам.долларын гараа сунгаад байна. Тэрээр одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө бүх хөрөнгө мөнгөө нас барсныхаа дараа буянд зарцуулна гэж байсан нэгэн. Харин Б.Гейтстэй танилцсанаас хойш энэ бодол нь өөрчлөгджээ. Баффет Гейтсийн санд 20 жилийн хугацааны турш 39 гаруй тэрбумыг нийлүүлэх болно гэж амлажээ.

 

Тэрээр 2010 онд “Giving Pledge” компанийг Гейтстэй хамтран байгуулсан бөгөөд АНУ-ын баян хүмүүсийг буяны үйлсэд татан оролцуулах ажлыг хийсээр байна.
Жагсаалтын гуравт Жорж Сорос оров. Түүний хөрөнгө 19 тэрбум бөгөөд харин буяны үйлсэд 8,5 тэрбумыг өргөөд байгаа аж. Тэрээр 1979 оноос эхэлж Орос болон Баруун Европт шинжлэх ухааны судалгаанд хөрөнгөө гаргаж байснаас гадна цыганчуудад тусламж үзүүлж байв.

 
АНУ-ын иргэн Гордон Мур жагсаалтын гуравт байна. Тэрээр 5 тэрбумыг буяны үйлсэд зориулсан бөгөөд түүний хөрөнгө 4,5 тэрбум ам.доллар аж. “Intel” компанийн үүсгэн байгуулагч Г.Мур 2000 онд “Гордон болон Бетти Мур” санг байгуулж, сандаа таван тэрбум ам.доллар оруулжээ. Энэ сан нь шинжлэх ухааныг дэмжих, байгаль орчныг хамгаалах болон сувилагч нарыг мэдлэгийг дээшлүүлэх үйлсэд хөрөнгө оруулдаг байна. Түүнээс гадна Г.Мур Гавайд дэлхийд томоохонд тооцогдох барилгыг санхүүжилдэг аж.

 
Мексик эр Карлос Слимийн хөрөнгө 69 тэрбум бөгөөд тэрээр дөрвөн тэрбум ам.долларын өглөг өгөөд байна. Дэлхийн хамгийн баян энэ бизнесч ажлын байр нэмэгдүүлэхийг хүсч явдаг гэнэ. Тэр 2006 онд хоёр тэрбумыг буяны үйлсэд зориулсан бол 2010 онд мөн л хоёрыг боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулсан байна. Мөн түүнчлэн 150 сая ам.долларыг Төв Америкт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд хандивлажээ.

 
Жагсаалтын дараагийн хүнээр Эли Брод орж байна. Тэрээр 3,5 тэрбумыг буяны үйлсэд өгсөн, харин түүний хөрөнгө 6,3 тэрбум ам.доллараар хэмжигдэх аж. Э.Брод бол барилгын “Kauf¬man & Broad” компанийн эзэн бөгөөд шилдэг багш нарт гар татдаггүй нэгэн. Тэрээр 2010 онд Лос-Анжелес хотод Орчин үеийн урлагийн музей барих зөвшөөрлөө авчээ. Энэ барилга нь 2014 онд дуусах төлөвлөгөөтэй юм байна.

 

Брод нь 2007 онд Мичиганы Их сургуульд 26 сая ам.долларын хандив өгсөн аж. Америкийн бизнесч Жорж Кайзер 1969 онд эцгээсээ нефть боловсруулах “Kaiser-Francis Oil” компанийг өвлөж авсан юм. Тэрээр 1990 онд “Bank of Oklahoma”-г худалдаж авснаар дэлхийн хамгийн 400 баяны нэгээр тодорсон түүхтэй. Өнөөдөр түүний хөрөнгө10 тэрбум бөгөөд бусдад 3,3 тэрбум ам.долларын гараа сунгаад байна.

 

Ж.Кайзер сургуулийн өмнөх боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгөө харамгүй өгөхөөс гадна ядуучуудын сургууль байгуулах, тэднийг эмчлэх болон хар тамхинд орсон хүмүүсийг эмчлэхэд мөнгө татдаггүй юм байна.

Дэлхийн нэрт бизнес эрхлэгч Майкл Блумбергийн хөрөнгө 25 тэрбум бөгөөд 2,8 тэрбумыг буяны үйлсэд өгчээ. Тэрээр тамхи болон зэвсэг үйлдвэрлэхийн эсрэг тэмцдэг. Жон Хопкинс болон Нью-Йоркийн Урлагийн их сургуулийг тогтмол дэмждэг аж. Өнгөрсөн онд М.Блумберг 330 сая ам.долларыг байгаль орчныг хамгаалах, урлагийг сурталчлахад зориулжээ.
Дэлхийн буянтнуудын жагсаалтад Ази тивээс Энэтхэгийн иргэн Азим Премжи оров. Тэрээр мэдээлэл технологийн “Wipro” компанийн ерөнхий захирал бөгөөд 2001 онд Азим Премж сан байгуулсан юм байна. Түүний хөрөнгө 15,9 тэрбум, буяны үйлсэд 2,1 тэрбумыг өгөөд байгаа аж. А.Премж 2010 онд хоёр тэрбум ам.долларыг улсын сургууль, багш нарыг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход хандивлажээ. Харин өнгөрсөн жил Энэтхэгт Азим Премжийн нэрэмжит Багшийн их сургуулиа нээсэн байна.
Зуу гаруй сая ам.долларын хөрөнгөтэй Жеймс Стоуерс нь “American Century Investments” компанийн үүсгэн байгуулагч. Түүний нэр дэлхийн баячуудын жагсаалтад хараахан ороогүй байна. Гэвч тэрээр өнөөдрийн байдлаар хоёр тэрбумыг бусдад хандивлаад байгаа аж. Ж.Стоуерс 2000 онд 1,2 тэрбумыг Канзас-Сити хотын Эмнэлгийн хүрээлэнг дэмжжээ.Түүний гэр бүл генетикийн судалгаа, өмөн үү, чихрийн шижин болон зүрхний өвчинг анагаах үйлсэд гаp татдаггүй юм байна.

 
Хонконгийн Ли Ка Шин энэ жагсаалтад Ази тивээс бас багтсан бөгөөд тэрээр 25,5 тэрбумын хөрөнгөтэй, 1,65 тэрбумаар бусдыг дэмжээд байгаа аж.”Форбс” сэтгүүлээс гаргасан дэлхийн баячуудын жагсаалтанд тэрээр 11 дүгээрт бичигджээ. Ли овогт Ка Шин нь “Cheung Kong Hold¬ings” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байна. Тэр 1980 онд буяны сангаа байгуулжээ. Тус сангийн хөрөнгө мөнгө нь ихэвчлэн хүүхдийн төвүүд болон сүм хийдэд зориулагддаг бөгөөд гепатит болон шувууны томуу өвчинг анагахаад чиглэгдэж байна.

 
АНУ-ын иргэн, 150 саяын хөрөнгөтэй, 1,5 тэрбумын хандив өргөөд байгаа Герберт Сандлер 2006 он буюу хямралаас өмнөхөн “Cheung Kong Holdings” компаниа худалдаж, энэ арилжаанаас 26 тэрбумыг олсон гэдэг. Энэ үеэс эхэлж тэрээр ихэнх хөрөнгөө буяны үйлсэд зориулдаг байна.
Дэлхийн буянтнуудын жагсаалтыг ихэвчлэн Америк эрчүүд эзэлж байгаагийн тоонд Тед Тернер орсон харагдана. “CNN’’-ийн үүсгэн байгуулагч, бизнесч Т.Тернерийн хөрөнгө хоёр тэрбум, 1,5 тэрбумыг буяны үйлсэд зориулаад байна.

 

Тэрээр хэвлэл мэдээллийн салбараас буяны сайхан үйлсэд цор ганцаараа гараа сунгасан нэгэн. 1998 онд ноён Тернер нэг орчим тэрбум ам.долларыг хэдэн жилийн хугацаатайгаар НҮБ-д өгөх болно гэж амлаж байв. Тэгвэл өнөөдөр тэр тус байгууллагад 916 саяыг хандивлаад байгаагаас үзвэл хэлсэн амандаа хүрдэг эр байна.
Хөрөнгө нь 15 тэрбум, харин хандивласан нь 1,45 тэрбум.

 

Энэ хөрөнгийн эзэн нь Пол Аллен юм. Пол Алленыг танихгүй хүн Америк болон дэлхийд байхгүй болов уу. “Microsoft’’-ын хамтран үүсгэн байгуулагч П.Аллен өнгөрсөн онд 26 сая ам.долларыг Вашингтон мужийн Их Сургуульд хандив өргөжээ. Тэр шинжлэх ухааныг нэлээд дэмждэг бөгөөд ялангуяа мэдрэлийн эмгэг судлалыг ихэнд сонирхдог аж.

 
Дэлхийн буянтнуудын жагсаалтыг Герман улсын иргэн Дитмар Хопп мушгив. Тэрээр 1.25 тэрбумыг хандивласан бөгөөд харин хөрөнгө нь 5,5 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Д.Хопп “IBM” компаниас үүсэл гаралтай бөгөөд программ хангамжийн “SAP” компани нь дэлхийд нэр нь алдаршсан юм. Тэр спорт, өмөн үү өвчинг судлах болон хүүхдийн өвчинг анагаах үйлсэд гараа сунгадаг байна.

Эх сурвалж: “Бизнес Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих