Б.Цогзолмаа: Буудлаас өөр газар тамхи татахыг хориглосон

ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Цогзолмаатай саяхан батлагдсан тамхины хяналтын хуулийн тухай цөөн хором ярилцлаа.
-Тамхины хяналтын тухай хууль саяхан их хурлаар батлагдлаа. Энэ хууль батлагдсаар нийгэмд ямар өөрчлөлт гарах вэ. Ямар ач холбогдолтой вэ?
Тамхины хяналтын тухай хуулинд тамхины хяналтын суурь конвенцид орсон үндсэн зүйлүүдийг ер нь багтааж өгсөн. Жишээлбэл тамхины хайрцаган дээр байрлах зурагт анхааруулгыг урд нь манайх 30 хувийн хэрэгжилттэйгээр тавьдаг байсан бол одоо 50 хувь болгож байна. Зургуудыг нэг тавиад зогсохгүй гурван жилийн дотор өөр зургуур шинэчлэхээр болсон. Хоёр дах том дэвшил өөрчлөлт бол 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх. Батлагдлаа гэдэг нь бидний өмнө нүсэр ажил ирлээ гэсэн үг. Яагаад гэвэл тамхины тухай ойлголтыг бүх шатанд мэдээллэх хэрэгтэй байна. Энэ дээр нийслэл, хот дүүргийн удирдлагуудад ойлголт өгөх хэрэгтэй байгаа, дараа нь баар ресторан, зоогийн газрууд, ажлын байр, эмнэлэг, боловсролын газрын удирдлагуудад мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа. Хэрэгжилтийг хянахад мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Бие биендээ шаардлага тавьж хянадаг тогтолцоо руу бид орох хэрэгтэй. Торгуулийн хэмжээ ч гэсэн ажлын байранд тамхи татахгүй гэж байхад татвал 50 мянган төгрөгөөр нэг удаад торгоно, дүрмийг зөрчсөн байгууллагыг 3 сая төгрөгөөр торгож байгаа. Гэх мэтчилэн торгуулийн хэмжээ, татварыг сайн нэмэгдүүлэх гэсэн заалтуудыг оруулж өгсөн байна.
-Баар ресторанд хяналт тавих нь хэцүү байдаг. Учир нь хүмүүс наргиж суухдаа их хэмжээгээр тамхийг татдаг?
Хэцүү гээд хойш сууж болохгүй. Яагаад гэвэл бусад орны жишиг бол бид нарт олон зүйлийг харуулсан ш дээ.
Америк бол хамгийн түрүүнд 100 хувь тамхигүй орчныг бүрдүүлж эхэлсэн орон. Ресторанууд орлогоо алдаан гэж айж байгаа байхдаа гэхдээ энэ нь харин ч эсрэгээрээ гэдгийг тэд баталсан юм.
Тамхийг хориглож эхэлсэн үеэс ресторануудын орлого их хэмжээгээр нэмэгдсэн байсан нь судалгаагаар батлагдсан.
Яагаад гэвэл баар ресторан хамт олноороо, ажлын газрынхан, найз нөхдөөрөө төрсөн өдөр тэмдэглэх гэж ордог. Гэр бүлээрээ орох нөхцөл байдаггүй. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлээрээ ресторанд орох хүмүүс ихэсч орлого нэмэгдэх нь гарцаагүй. өнөөдөр гэр бүлээрээ явах газар байхгүй.
-Нийтийн тээвэрт жолооч нар их тамхи татдаг. Зорчигчдод түүнийг тамхиа боль гэж хэлэх эрх байхгүй юм шиг л аашилдаг?
Ганц зөвшөөрч байгаа газар нь зочид буудал. Гэхдээ олон нийтийн танхим өрөө биш. Тамхи татахыг зөвшөөрсөн давхар гэж ангилж байгаа. Бусад бүх газар зөвшөөрөхгүй. Хэрвээ та зорчигч байлаа гэхэд хэн нэг хүн тамхи татвал тэр хүнийг шаардах эрхтэй. Тэр хүний зургийг нь дараад та мэдээлэл өгөхөд буруудахгүй. Цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагынханд мэдээлж болно.
Ярилцсанд баярлалаа.
Х.Өнөр

eruulmend


URL:

Сэтгэгдэл бичих