Хятад Америкийн батлан хамгаалалтын 13 дах хурал болно

Америкийн батлан хамгаалах яамны урилгаар Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын орлогч дарга Вэй Жяньгүө 12-р сарын 12-13-ны өдрүүдэд төлөөлөгчдийг ахлан Америкт тус улсын батлан хамгаалах яамны орлогч сайд Жеймс Миллерын хамт Хятад Америкийн батлан хамгаалах яамны 13 дах батлан хамгаалатын хэлэлцээрийг даргалах юм. Хоёр тал Хятад Америк хоёр орны цэргийн харилцаа, тэнгисийн цэргийн явдлын аюулгүй байдал, олон улс болон бүс нутаг хоорондын асуудал зэрэг хамтаар санаа тавьж буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно.

Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Яшэн 29-ний өдөр Бээжинд батлан хамгаалах яамны ээлжит бага хурал дээр дээрх мэдээг зарласан юм.

\Н. Пүрэвжав орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих