Стратегийн ордыг төр мэдэлдээ авах нь ач холбогдолтой юу

Стратегийн ордыг төр мэдэлдээ авах нь ач холбогдолтой юу? гэдэг талаар өчигдөр  Монголын Үндсэний Уул уурхайн Ассоциаци гишүүн байгууллагынхаа хүрээнд хийсэн уулзалтаараа хөндөн хэлэлцүүллээ.  Уг уулзалтаар Стратегийн орд газрыг дахин нэмэхгүй бөгөөд Төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэн одоо байгаа 15 ордынхоо үйл ажиллагаанд анхааран ажиллах хэрэгтэй байгааг онцолж байлаа.

Мөн Стратегийн орд газрыг шинээр нэмж тодорхойлон, Төр стратегийн орд газруудаа мэдэлдээ авбал /70 хүртлэх хувийг эзэмшинэ/ уул уурхайн салбарт төвлөрөх хөрөнгө оруулалтын хувь буурна гэж үзэж байгаа юм. Стратегийн орд газрыг төр мэдэлдээ авснаар зардал их гарах учраас ард түмэнд ямар нэг үр өгөөж өгөх хэрэг биш гэдгийг онцолж байна. Тиймээс Төр одоогийн байгаа стратегийн гэх 15 орд газартаа анхаарлаа хандуулан ажиллаж, бусад томоохон орд газруудын татварын орчинд шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо байгаа 15 ордынхоо үйл ажиллагааг эхлээд цэгцлэх, дараа нь хөрөнгө оруулагч талаас ямар хэмжээний татвар авбал ашигтай вэ гэдгийг ярих хэрэгтэй болж таарч байна. Нэг талдаа энэ байр суурь нь зөв хэдий ч хөрөнгө оруулагч талыг томоохон орд газартаа татахад “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” нь илүү боловсронгуй байх шаардлага гарч ирнэ. Мөн мэргэжилийн хүрээнд олон нийтийн байр суурь ямар байгааг авч хэлэлцэх шаардлагатай юм.

Gmic.mn


URL:

Сэтгэгдэл бичих