Дорнод аймгийн шинэ засаг дарга тодорлоо

Өнөөдөр ИТХ-ын анхдугаар хуралдаан болж төлөөлөгчид аймаг орон нутгийн шинэ удирдлагуудыг сонголоо. Их үдийн 12 цагийн орчимд ИТХ-ын даргаар Дорнод ХАҮТ-ын дарга Р.Зоригтбаатар сонгогдсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл хуралдааны төгсгөлд буюу 18,30 цагийн орчимд төлөөлөгчдийн нууц санал хураалтаар аймгийн шинэ засаг даргыг сонгон томиллоо.

Засаг даргын суудалд МАН-аас М.Бадамсүрэн, АН-аас Д.Цэрэнчимэг нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд 18 төлөөлөгчийн саналаар Дорнод аймгийн Ардын намын хорооны дарга М.Бадамсүрэн аймгийн шинэ засаг дарга боллоо. Харин түүний өрсөлдөгч Д.Цэрэнчимэг 16 санал авсан байна. Иймээс М.Бадамсүрэнг аймгийн засаг даргад сонгон томилж буй ИТХ-ын шийдвэрийг өнөө оройдоо багтаж ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлэхээр болжээ.

Мөн энэ үеэр ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгон томилсон бөгөөд Р.Зоригтбаатар, Л.Хишигтогтох, Н.Хүрэлбаатар, Т.Төмөрбаатар, Ш.Баттөмөр, С.Мөнгөнбат нарыг дэмжин баталлаа.

М.Бадамсүрэнгийн товч намтар

Төгссөн сургууль: 2000 онд Монгол Улсын ТИС
Боловсрол, мэргэжил: НеФтийн инженер
Ажилласан байдал: 2001-2003 онд НИК ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжмийн газарт ШТС-ын эрхлэгч, 2007-2009 онд Магнай трейд ХХК-ний Дорнод аймаг дахь салбарын дарга, 2009 оноос Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын намын хорооны дарга
Гавъяа шагнал: АСЗХ-ны Алтан од,
Сонгуульт ажил: 2008 оноос аймгийн ИТХ –ын төлөөлөгч, тэргүүлэгч

DNEWS


URL:

Сэтгэгдэл бичих