Бөө мансууруулах бодис нуужээ

Эрүүгийн цагдаагийн газрынхан мансууруулах бодис биедээ авч явсан хүнийг саатуулжээ.Тодруулбал “мөс” гэж нэрлэдэг мансууруулах бодис авч явсан бөгөөд хамгийн сонирхолтой нь тухайн бодисыг бөөгийнхөө толинд нуун авч явсан байна.

Урд хөршид хүртэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр 30 гаруй монгол хоригдож байгаа бөгөөд үүнээс цөөнгүй хэд нь цаазаар авахуулах ял аваад байгаа. Гэвч манай улсын захын бөө хүртэл энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлсээр байна.

Ч. Батцэцэг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих