”Оргил” худалдааны төвд зарагдаж байсан Витафит компанийн ”Гоё” ундаа мөөгөнцөртсөн байжээ. /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд иргэд хүнсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах болж.

Ходоодоо хогийн сав шиг дүүргэхийн оронд чанартай эрүүл хүнснийг хэрэглэхийг хүсэх нь мэдээж. Тиймээс ч хүнсний дэлгүүрт зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний он сар, баглаа боодол зэргийг сайтар судалж авах гэдэг болсон байна.

Саяхан нэг худалдан авагч Зайсан дахь “Оргил” худалдааны төвөөс Витафит компанийн “Гоё” ундааг худалдан авчээ. Гэвч ундааны савны ёроолд хөгз буюу мөөгөнцөртсөн байж. Тиймээс худалдан авагч тус дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ шалгаж худалдаалах шаардлагыг тавьж, хураалттай ундааг задалж ёроол нь хөгзтэй байгааг утасныхаа камераар бичиж авсан байна.

Ер нь иргэд худалдан авагч та бүхэн өөрийн эрүүл мэндээ бодож, худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавьж, худалдаа наймаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлж байх нь зөв юм.

Эх сурвалж: СОНИН.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих