Таваг шөл, халбага пивийг дэндүү, дэндүү үнээр нэмжээ энэ ресторанууд

Сар хүрэхгүй хугацааны дараа хүн бүхний хүсэн хүлээдэг Шинэ жил айсуй.  Энэ баяраар баар, ресторан, караоке, сүлжээ дэлгүүрүүд жинхэнэ ашгаа олдог үе бөгөөд аль хэдийн захалгаа аваад дууссан гэсэн хариу утасны цаанаас хэлцгээх. Үнэ мөнгийг нь асуугаад үзэхнээ нэг хүн хамгийн багадаа 70,000-500,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь үнэхээр үнийн хөөс гэдэг энд л ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл ноднингийн өдийгөөс өнөөдрийг хүртэл бензин шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэ төдийлөн өсөлтгүй байгаа бөгөөд харин энэ хүлээн авалтын үнэ ингэтлээ өссөний шалтгаан учир битүүлэг.
Хамгийн энгийн гаргалаа хийгээд үзэхэд жирийн дундаж рестораны цэсээр нэгдүгээр хоол 8000, хоёрдугаар хоол 12.000, десерт 5000, нэг шил шар айраг 3000, ундаа 2000, нэг зуун грамм архи 5000 гээд бодоо үзэхэд нэг хүний хүлээн авалтны үнэ 35.000 мянгад өлхөн багтаж байх жишээ.
Ямар ч тэнэг хүн ингээд л бодоод гаргаад ирэх тооцоо байтал таваг шөл, халбага пивийг дэндүү гэхэд дэндүү үнээр худалдан авч байгаа нь шударга ёс мөн үү та минь ээ.

Б.Болор
Shock.mn


URL:

Сэтгэгдэл бичих