УИХ-ын гишүүн Г.Уянга “Чингис хаан”, “Соёмбо” нэрний патентыг төр эзэмших хууль санаачилжээ

Өрсөлдөөнтэй холбоотой нэгэн шинэ хуулийн төслийг  тун  удахгүй УИХ-ын  даргад өргөн барихаар бэлтгэгдэж байгаа гэнэ.
Тодруулбал : “Чингис хаан”, “Соёмбо” гэсэн үгийн  патентыг  Монголын төр өөрөө эзэмших тухай энэхүү  хуулийн төслийг УИХ -ын гишүүн Г.Уянга санаачилжээ.
Цаашид  аж ахуйн нэгжүүд эдгээр нэрийг ашиглахын тулд Монголын төрөөс патентын зөвшөөрөл авдаг болох юм байна.

Энэ тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай :
“-Ер нь бол эдгээр бэлэгдлийн нэрсийг  архи, тамхи болон бусад ашгийн төлөө зорилгоор огт хэрэглэж болохгүй. Одоо байгаа бүтээгдэхүүнүүд нэрээ солих уу үйлдвэрлэлээ зогсоох уу гэдгээ өөрсдөө шийдэх эрхийг олгож байгаа.” хэмээн өгүүлсэн юм.

 

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих