Монгол 1521 аргальтай

Монгол болон ОХУ дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчийн газар хамтран Монгол, ОХУ-ын нутагт байгаа алтайн аргалийг тоолох ажлыг эхлүүлсэн билээ. Тэд Монгол, ОХУ-ын Алтай, Тувагийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 15-наас энэ сарын 10 хүртэлх хугацаанд тоолох ажлыг явуулсан байна.
Энэхүү тооллогоор Монгол, ОХУ-ын нутагт энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийлээд 1948 алтайн аргаль байна. Үүний 1521 нь Монголын нутагт, 427 нь ОХУ-ын нутагт байгаа аж. Үүнтэй адил 2010 онд явуулсан тооллогоор хоёр улсад нийт 1600 аргаль байжээ. Харин 2003 онд 1000 аргаль байсан аж.
Монгол Улс 1953 онд аргаль агнахыг хуулиар хориглосон. Гэхдээ тусгай зөвшөөрлөөр агнах эрх олгодог. Харин ОХУ-д ийм зөвшөөрөл олгодоггүй аж.

Э.Төгс
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих