Цагдаагийн албан хаагчид гурван хүний амь аврав

Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн хошууч И.Чинбатаар ахлуулсан Тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Хөвсгөл аймагт болсон Аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеийн хамгаалалтад ажиллажээ. Ажиллагааг дуусгаад Улаанбаатар хотруу буцаж явах замдаа энэ сарын 23-ны шөнийн 02.00 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөр дайрч өнгөрөх үедээ гурван хүний амь насыг аварсан байна.

Тодруулбал, тус аймагт айлын байшин шатаж байсантай таарч, галыг унтрааж, галын аюулаас гурван хүний амь насыг аварчээ.
Гал тус сумын нэгдүгээр багийн Засаг дарга 36 настай эрэгтэй С.Мөнх-Эрдэний байшингийн галлагааны өрөөнөөс гарчээ. Учир нь яндангийн орчмоос гал гарч, байшин шатаж гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэ, эхнэр 36 настай эмэгтэй М.Мөнхтуяа, найман сартай охин М.Энхмаа нарын хамт байжээ. Цагдаагийн алба хаагчид гал гарч буй байшингийн цонхоор орж, гурван иргэнийг аварсан байна.

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих