Ёкозунагийн зөвлөл: Хэрвээ Д.Бямбадорж ирэх башёд 10 давахгүй бол зодог тайлуулах хэрэгтэй

Мэргэжлийн сумогийн 70, Монголын гуравдахь ёкозуна Харумафүжи Бямбадоржийг зодог тайлуулж магадгүй талаар Японы “Киодо” сонин бичсэнийг “Майничи” иш татжээ. Энэхүү нийилэлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

Дөнгөж саяхан Ёкозуна цол хүртсэн Харумафүжи 11 дүгээр сарын Кюшю башёд бут ниргүүлллээ. Энэ талаар ч Сумогийн дээд зөвлөл хэлэлцсэн байна.

Японы Сумо бөхийн холбооны Ёкозунагийн зөвлөл Токио хотын Кокугизан ордонд өнгөрсөн даваа гарагт хуралдсан байна. Зөвлөлийн гишүүд нэгэн шийдвэр дээр ам нэгтэй байсан юм. Энэ нь Харумафүжи сумогийн дээд төвшний цолтой хэдий ч энэ хэмжээндээ барилдаж чадахгүй байгаа явдал юм. Тиймээс энэхүү шалтгаан нь түүнийг эрт зодог тайлуулах үндэслэл болж магадгүй аж.

0923012-thumbx300“Ёкозуна цолтой бөх ядаж ялалтаа хоёр башё дараалан бататгах ёстой. Хэрвээ чадахгүй бол энэ цолны болзлыг хангахгүй байна гэсэн үг юм” хэмээн Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Такүхико Цурута хэлсэн байна.

Харумафүжи кюшю башёгийн хоёр дахь өдөрт л өвдөг шороодсон юм. Мөн сүүлийн таван учраандаа тавууланд нь ялагдаж энэ башёг 9 даваа, 6 унаатайгаар өндөрлөлөө.

Дараалан таван барилдаанд өвдөг шороодсон нь үнэндээ 1890 оны тавдугаар сараас хойш сумогийн түүхэнд Ёкозуна цолтны гаргаж байгаагүй тааруухан амжилт юм.

Цурута цаашилбал Ёкозунагийн зөвлөл Харумафүжигийн цолыг хурааж авч магадгүй талаар ярьсан байна. Тэрээр “Түүний муу барилдсан үзүүлэлт нь Харумафүжид хэтэрхий эрт дээд цол өгсөн мэт сэтгэгдэл төрүүллээ. Бид түүнд хүндэтгэлтэй хандсан, гэвч бидний хүлээсэн амжилтыг үзүүлж чадсангүй” хэмээжээ.

402cf34502d136bebigХарумафүжи хоёр башё дараалан 15-0 гэсэн амжилтаар тэргүүлж, сумогийн дээд цолд хүрсэн юм.

Харин Ёкозунагийн зөвлөлийн гишүүн, жүжигчин Савамура Таносүкэ “Нэгдүгээр сард болох оны тэргүүн башёд Харумафүжи 10-аас дээш давахгүй бол хүчээр зодог тайлуулах хэрэгтэй” хэмээн шуудхан хэлсэн байна.

Тэргүүн Цурута “Ёкозунагийн хувьд хангалттай хэмжээнд барилдаж чадахгүй байгаа сумочид сануулга, анхааруулга өгөх, эсвэл шаардлага тавих асуудлаар Ёкозунагийн зөвлөл ямар нэг шийд гаргаж байгаагүй” хэмээн хэлсэн байна.

Харин Хакухо М.Даваажаргал энэ башёг 14 даваа, нэг унаатайгаар өндөрлүүслэн нь Харумафүгийн талаар яригдаж буй асуудалд нөлөөлөөгүй юм. “Хэрвээ хүчтэй өрсөлдөгч нь зодог тайлбал Хакуход улам амар болно. Гэхдээ шамдуулсан зүйл үгүй” хэмээн Цурута хэлжээ.
Энэ башёд Хакухогоос гадна Озэки Кисэносато, Сэкиваки Гоэйдо болон цолгүй өөр таван бөх Харумафүжигээс илүү амжилт үзүүлсэн.

Японы хэвлэлүүд шинэ Ёкозуна Д.Бямбадоржийн талаар Ёкозунагийн зөвлөл хэрхэн хэлэлцсэнийг ингэж бичжээ. Хэдэн сарын өмнө “Асахи Шимбун” сонинд монгол бөхчүүд Японы мэргэжлийн сумод хэт хүчтэй байгаа талаар нийтлэл гарч байсан. Дүрэм журам, сахилга батыг эрхэмд үздэг япончууд үнэхэээр Ёкозуна цолтой бөхийн чансаанд анхаарав уу эсвэл монгол бөхчүүдэд хатуурхав уу?
www.24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих