Хэвлийд хуримтлагдсан илүүдэл өөх

Хүмүүс надаас хэвлийд хуримтлагдсан илүүдэл өөхийг (харвин) яаж багасгах вэ, гэрийн нөхцөлд хийж болох ямар ямар дасгалууд байдаг вэ гэх мэтчилэн асуултуудыг миний фэйсбүүк хуудсаар дамжуулан байнга асуудаг.

https://www.facebook.com/ehardbody

Тэгэхээр энэ талаар өөрийн бодлоо та бүгдтэй хуваалцая гэж бодлоо.

Гэрийн нөхцөлд гэдэс багасгах шидэт томьёо байхгүй гээд ойлгочиход болно. Ер нь фитнессд ч бай гэрт ч бай хөдөлмөрлөж байж л хэвлийд хуримтлагдсан илүүдэл өөхийг зайлуулна. Гэдэсний булчин өөрөө тийм хурдан бий болчихдоггүй шиг, багасгахын тулд бас хугацаа (бүр илүү хугацаа) шаардлагатай. Эхлээд яагаад таргалаад байна гэдгийг ойлго. Энгийн логик байгаа – өөрийн тань авч байгаа энерги зарцуулж байгаа энергээсээ давж гараад байна л гэсэн үг.
Тэгэхээр зарцуулж байгаа энергиэ нэмэгдүүлэх шаардлагатай өөрөө хэлбэл одоо байгаагаасаа илүү идэвхтэй байх хэрэгтэй. Лифтээр явдаг бол шатаар яв. Машинаар байнга явдаг бол алх, автобусаар явах гэх мэт. Долоо хоногтоо ядаж хоёр удаа гүй, заавал өглөө эрт босч гүйх албагүй, орой ч гүйж болно. Спортоор хичээллэ. Идэж байгаа хоолондоо анхаарал хандуул. Энгийн зүйлсээс эхэлнэ. Цагаан талх иддэг бол хөх тариан эсвэл хар талх ид. Цагаан будааны оронд гурвалжин эсвэл хөц будаа хэрэглэ. Илүү ч гоё амттай байдаг юм. За тэгээд өдрийн турш бага багаар олон удаа ид, нэг дор ихээр идэлгүйгээр. Нэгэнт өөхөн давхарга үүсчихсэн бол гэдэсний таталт хийгээд үр дүн муу. Харин ч эсэргээрээ гэдэс чинь бүр ч томроод байгаа юм шиг санагдана. яагаад гэхээр. гэдэсний дасгал хийхээр өөхөн давхраганы доор байгаа булчин чинь ажлаад томроно. тэхээр наана байгаа өөхөн давхаргаа түрнэ гэсэн үг. Ер нь бол гүйж, идэвхтэй хөдөлж байж л илүүдэл калориа шатаанадаа. Аеробекийн дасгалууд бас сайн. За тэгээд эцэст нь дахиад хэлэхэд тэвчээртэй тууштай байдал бас их чухал. Харвингаасаа салахыг хүсдэг, эрүүл мэнддээ санаа зовнидог ч яахаа мэддэггүй энэ мэдээлэл тус болно гэж найдаж байна. Уншиг ч таньд энэ сэдэвтэй холбоотой өөр санаа оноо байвал коммент гэсэн хэсэгт бичиж үлдээгээрэй. Баярлалаа.

Ашигласан гэрэл зургын эх сурвалж: http://www.inquisitr.com


URL:

Сэтгэгдэл бичих