2013 ОНЫ ЦҮНХНИЙ БРЭНДЭЭС
2013 он хаяанд ирлээ. Бүсгүй та өөрийн хуучин цүнхээ сольж шинэ цүнх авна даа гэсэн нууцхан бодолтой, гэхдээ завдахгүй л явна уу. Тэгээд яг цаг дээрээ тулахаар ямар цүнх авахаа ч мэдэхгүй л байгаа биз дээ. Ингэхэд ер нь 2013 онд ямар цүнх моодонд орох бол доо? Бид таны эргэлзээг тайлах үүднээс цүнх үйлдвэрлэдэг дэлхийн алдартай брэндүүдийн 2013 оны цүнхний загваруудаас толилуулж байна.
1. Үслэг цүнх
Сэвсгэр эсвэл зөөлхөн хурган арьстай гээд төрөл бүрийн үслэг цүнхнүүд 2013 оны цүнхний загварын чиг хандлагат зонхилж байна. Ялангуяа өвлийн хүйтний улиралд үслэг цүнх таныг улам дулаахан бөгөөд дэгжин харагдуулах болно. Мөн үслэг малгай, куртикны тань захтай хослоод таны үзэмжинд чимэг болж өгөх нь ойлгомжтой.
2. Хүнд гоёл чимэглэлтэй цүнх
Channel болон Marc Jacob гээд томоохон загвар зохион бүтээгчид энэ өвлийн цүнхний загвартаа том том гоёл чимэглэлтэй бөгөөд төмөр бариул эсвэл шигтгээ, мөн унжлаг гэх мэт чимэглэлийг ихээхэн оруулжээ. Энэ бүхэн нь цүнхний загварын шинэ хандлагыг тодорхойлогч томоохон үзүүлэлтүүдийн нэг болж байна.
3. Бараан болон завсрын өнгө цүнх
Тод шаргал эсвэл алтлаг өнгийн орхиж ирэх 2013 онд бараан эсвэл завсрын өнгийн цүнх буцаад моодонд орох нь. Энэхүү завсрын эсвэл бараан өнгийн цүнхнүүд мэдээж үслэг эсвэл гоёл чимэглэлтэйгээр энгийн хэрнээ цаанаа л нэг тансаг загвартайгаар 2013 оны трэндийг тодорхойлж байна.
4. Том хэрнээ хэв загвар нь хамгийн энгийн цүнхнүүд
Түлхүүр, утас хоёр л багтахаар хэмжээтэй жижигхэн хээнцэр дизайнерийн цүнхнүүдийн оронд том мөртлөө маш энгийн цүнхнүүд мөн буцаж ирлээ.
Эх сурвалж: http://www.digiparagon.com/
URL: