Ерөнхийлөгч өө, Өвөрхангайхан саналаа баталгаажууллаа, өөр ямар нотолгоо танд хэрэгтэй вэ
Өвөрхангайн 50-60 мянган сонгогчийн саналыг шүүгч Мөнхбаяр, Отгонжаргал, Оюунжаргал, Кулдана нар юугаар сольчихов? -
Юм дэндэхээрээ эмгэнэл болдог. Өвөрхангайн асуу дал дэндэж, эмгэнэл гэхэд бага дахаар зүйл болж бай на. Эрүүл саруул хүн бүр гайх ширч бүр шогширч, хэлэх үгээ олж ядан байна. Г.Батхүү, Д.Зоригт нарын юу хийж байгааг хүн бүр мэдэж байгаа учраас тэр. Тэд УИХ-ын гишүүн боло хын тулд шүүгчдийг, шүү хийг өөрсдийн аясаар хөдөл гөж байна.
Тэд үнэхээр Монголын тэргүүн баячууд. Г.Батхүү монголчуудыг архинд живүүлэн сарын хэдэн тэрбу мын ашиг халаасалж, нийслэлийн бүхэл бүтэн Хан-Уул дүүргийг эзэлж, хэдэн зуун га газар эзэмшдэг. Д.Зоригт өнгөрсөн парламентын үед хөрөнгө орлогын мэдүү лэг тээ 14 тэрбумын хөрөнгө тэйгөөрөө гайхуулж, Монгол шуудан банкийг дампууруулж, олон хүнийг хохироогоод өөрөө харин баяжсан эр.
УИХ-ын сонгууль болсон зургадугаар сарын 28-наас эхлээд өнөөдрийг хүртэл юу болов. Хоёр тэрбумтны талд гарч байгаа хууль бус шийдвэрийн эргэн тойронд худалдагдсан төрийн албан хаагчдын бусармаг явдал үргэлжилж байна. Г.Батхүү, Д.Зоригт нарт Хан-Уул дүүргийн шүүгч Мөнхбаяр үйлчилж, хууль бус шийдвэр гаргаж, С.Чинзориг нарыг УИХын гишүүний тангараг өргөхөөс татгалзуулсан.
Энд Г.Батхүүгийн бизнесийн найз СЕХ-ны хурган дарга байсан Ч.Содномцэрэнгийн хувь нэмэр асар өндөр. Г.Батхүү найзынхаа буянаар дарга болсон Ч.Содномцэрэнгийн үед анх удаа орон нутгийн сонгуулийн ирц бүрдсэнгүй нь монголын сонгуулийн түүх дэх бас нэг онцлог байлаа. Онцлог юу байхав, урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг шиг энэ Ч.Содномцэрэн гэдэг унжгар хүний үйл лай нүдээрээ гарч татвар төлөгчдийн олон сая төгрөг салхинд хийсч байгаа хэрэг.
Ирц бүрдээгүйгээс болж одоо дахин ямар нэгэн байдлаар хөрөнгө зарлага, үрлэг болох гээд бэлтгэл хангагдаж байна байна. Ийм л хийх ёстой ажлаа хийхгүй байгаа Ч.Содномцэрэн найз Г.Батхүүгээ тангараг өргүү лэхээр амь тэмцэн хууль зөрчин байж нэрийг нь УИХ-ын даргад өргөн бариад гүйж явна.
Яаж хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц үзсэн тухай дор өгүүлнэ. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хууль бус гэдгийг Нийслэлийн шүүх тогтоосон. С.Чинзориг нар Дээд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэтэл Г.Батхүү, Д.Зоригт хоёр шударгаар ажиллаж байгаа хотын зарим шүүгч нараас айгаад Өвөрхангай уруу зугтсан. Тэнд очоод Отгонжаргал гэх шүүгчийг мөн л өөрсдийн гар хөл болгосон.
Г.Батхүү, Д.Зоригт хоёрын хандсан шүүх болгон хууль бус хуралдаж шийдвэр гаргаж байгааг юу гэж үзэх вэ. Шүүхийн процедурыг зөрчинө, өмгөөлөгчгүй, эсвэл нэхэмжлэгчгүй хуралдана, цаашилбал, давж заалдах эрхгүй хүртэл болгоно, иргэний журмаар шийдэх хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдэх хэрэг болгон хувиргана. СЕХ аравдугаар сарын 16-нд С.Чинзориг нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож, Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг УИХ-д өргөн барьсан байгаа.
Гэтэл Үндсэн хуулийн цэцээс уржигдар ирсэн хариу албан бичигт “Өвөрхангай аймгийн шүүхийн 2012 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 1/533 тоот албан бичгээр хавсарган ирүүлсэн тус шүүхийн 2012 оны аравдугаар сарын 31-ний 06 тоот тогтоолоос үзэхэд УИХын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны есдүгээр сарын 27-ны 1/450, 2012 оны аравдугаар сарын 10-ны 1/14 дугаар шүүхийн тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах” үндэслэлтэй эсэхийг Өвөрхангай аймгийн шүүх хянан шалгаж байгаа нь тогтоогдож байна” гэжээ.
С.Чинзориг аргаа бараад Үндсэн хуу лийн цэцэд хандсан бөгөөд хариу ирсэн нь энэ юм. Энэ нь СЕХ буюу Г.Батхүүгийн бизнесийн найз Ч.Содномцэрэн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад илт хууль зөрчин мөн л шийдвэр гаргасныг харуулж байна. Үндсэн хуулийн цэцийн албан бичигт мөн “Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн хороотой холбогдол бүхий хэрэг, маргаан хуулийн байгууллагаар хянан шалгагдаж байгаа ба тус хэрэг, маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь нотлогдож байна.
Хуулийн бай гууллагаар шалгагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргаантай холбогдолтой асуудлын талаар аливаа бусад байгууллага шийдвэр гаргах нь эрх зүйт төрийн үндсэн зарчимд үл нийцнэ” гэжээ. Хар үгээр хэлбэл, Үндсэн хуулийн цэц хэрэг, маргааныг хянах шүүхийн процесс дуусаагүй байхад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Г.Батхүү, Д.Зо ригт нарын нэрийг өргөн барьж болохгүй гэдгийг хэлжээ.
Гэтэл Ч.Содномцэрэн хууль зөрчин най зынхаа нэрийг өргөн барьж, УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр улайрч байна. Энэ бол ердөө ганц жишээ. Ер нь Г.Батхүү, Д.Зоригт нарын үйлдэлд нэг ч хууль ёсны дагуу шийдэгдэж байгаа зүйл алга. Тэд хэний ивээлээр ингээд байна вэ гэсэн хардлага Өвөрхангайнханд өөрийн эрхгүй төрж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та баячуудын талд орж, энэ бусармаг хэрэгт оролцоод байгаа юм биш биз.
Ингэж хардах хэд хэдэн шалтгаан байна. Таны мэдэлд байдаг шүүх дандаа илт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна, ялангуяа Өвөрхангайн энэ хэрэгт. Хамгийн сүүлд гэхэд Өвөрхангайн шүүх өм гөө лөгчгүй шүүх хурал хийж, бас л хууль бус шийдвэр гаргасан бай на. Тэгээд маргаан дууссан гэсэн мэдээллийг Г.Батхүүтэнгүүд бэл заан хэвлэлээр цацаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таныг энэ дэндүү шударга бус, бусармаг хэрэгт оролцож байж магадгүй гэж үзсэн ойрын хоёр жишээг хэлье.
Өвөрхангайн Кулдана гэх шүүгч сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны шийдвэр гаргах эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг /энэ мөн л хууль бус шийдвэр/ гаргангуутаа ажлаа хаяжээ. Гэтэл түүнийг нийслэлд авчирч, Баянгол дүүргийн шүүхэд ажилд оруулсан байна. Арвайхээрийн захын иргэн “Кулдана шүүгч ийм шийдвэр гаргасан оройдоо зугтсан байна лээ” хэмээн ярьж байна. Хоёрдугаарт, энэ хэрэгт холбогдоод байгаа хоёр хүүхэд “Бид МАН-ын сурталчилгаанд оролцоогүй” гэдэг гомдлоо өгөхөд таны аравдугаар сард томилсон Хархорин сум дундын шүүгч Оюунжаргал шийдвэрлэхээс татгалзсан байна.
Ийм л дэндүү шударга бус, хачирхалтай, эмгэнэлтэй, төрийн албыг бусармагаар худалдаж авах гэсэн асуудал үргэлжилсээр байна. Үүний гол шалтгаан нь ердөө л Г.Батхүү, Д.Зоригт гэх хоёр олигархи шүүхээр өөрсдийн талд шийдвэр гаргуулдаг явдал. Аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг нарт өгсөн 50-60 мянган хүний саналыг дээр нэр дурдсан дөр вөн шүүгч юугаар сольчихов гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаас асуумаар байна.
Та өмнө нь ард түмний сонголт хамгийн дээд сонголт гэж ярьдаг байсан. Ерөнхийл өгч болоод энэ байр суурь чинь өөрчлөгдөөгүй гэдэгт итгэж байна. Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж Та л энэ дэндүү бусармаг, шударга бус явдлыг зогсоож чадна гэдэгт найдаж байна. Өвөрхангайнхан орон нутгийн сонгуулиар саналаа баталгаажууллаа, өөр ямар нотолгоо танд хэрэгтэй вэ. Арвайхээрийнхний 80-90 хувь Г.Батхүү, Д.Зоригт нарын маш муухай үйлдлийг эсэргүүцэж, МАН-д саналаа өгсөн байгааг дуулгая.
Б.ТӨМӨР
URL: