Дахин санал хураалтын товыг тогтооно
Орон нутгийн сонгуулиар зарим дүүргийн сонгуулийн хороодод ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон билээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.
Энэ хурлаар дүүргийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалт явуулах өдрийг баталж, дахин санал хураалтад туслалцаа дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргах аж.
Д.Сүрэн
URL: