Залуучуудын соёл урлагийн хороог Б.Цолмонбаяр, Т.Бархүү нар толгойлно
Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа идэвхжиж мэргэжлийн 18 салбар хороо байгуулсан билээ. Олны танил эрхмүүдээс Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Бадар-Ууган спорт хорооны дарга болж залуу алдартнуудыг гишүүнээр элсүүлсэн. Тэгвэл тус холбооны залуучуудын соёл урлагийн хороо хурлаа хийж “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Цолмонбаярыг даргаар сонгосон байна. Харин дэд даргаар нь “Х-Түц”-ийн жүжигчин Т.Бархүү ажиллахаар боллоо. Энэ хороо нь соёл урлагийн бүх салбарт хүрч үйлчлэх төдийгүй залуучуудын соёл урлаг болон гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, урлагийг сурталчлах, энэ салбарт ажиллаж, уран бүтээл туурвиж буй залуучуудын эрх ашгийг хамгаалахад гол анхаарлаа хандуулах ажээ.
inet.mn
URL: