Орон сууцны үнэ “унана”

Орон  сууцны санхүүжилтийн корпораци, Бүгд найрамдах Чех улсын “Росс Холдинг”  компанитай хамтран   ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Орон  сууцны санхүүжилтийн корпораци  Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа  хороололын  I хэсэгт эхний ээлжийн 1764 айлын орон сууцны хорооллын төслийг Бүгд найрамдах Чех улсын “Росс Холдинг”  компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.

 

Тус компани нь Казахстан улсын  Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт  гол гүйцэтгэгчээр оролцож, Астана хотод 40 мянган айлын орон  сууцыг барьж гүйцэтгэсэн байна.  Энэхүү төслийн хүрээнд баригдах орон  сууцны үнийг  зах зээлийн үнээс харьцангуй хямд,  евро стандартад нийцсэн, чанартай байлгахыг зорьж байгааг салбарынхан онцоллоо.

 Э.Энхцолмон
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих