Хошин урлагийнхан улс төр рүү гар дүрж эхэллээ

Сүүлийн үед нэгэн гажиг ч гэмээр юм уу хачин ч гэмээр юм уу албан тушаалын хуваарилалт явах боллоо. Тэр дундаа Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд илүүтэй харагдаад байх шиг. Уг нь, залуу хүмүүсээ дэмжиж ажиллахад болохгүй зүйлгүй ч гэлээ бас хэтэрхий хавтгайруулах нь хэр зохистой байдаг юм бол оо гэх эргэлзээг эрхгүй төрүүлэх юм.

 

Энэхүү гайхашралын хамгийн сүүлийн үеийн жишээ бол жүжигчин Т.Бархүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооны дэд даргаар томилсон явдал юм. Тус хороо нь Монголын үндэсний уламжлалт болон орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинд сурталчлах, соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, соёлын ажилтны ур чадварыг дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлдэг юм билээ.

 

Хэдийгээр урлагийн тогоонд буцалж байсан хүнийг энэ салбарыг сайн мэднэ гэж сонгосон ч гэлээ “Арай л биш шүү, Ц.Оюунгэрэл сайд аа” хэмээн аминчлан хэлэх хүн олон байдаг шүү. Олон жил яригдсан ч хаягдсаар ирсэн соёл урлаг, спортыг сая л нэг юм салгаж бүхэл бүтэн яамтай болгосонд талархах хүн олон байгаа ч харин олдсон энэ боломжоо алдах вий дээ хэмээн эмээх хүн олон байна шүү, эрхэм сайд аа.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих