ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар зарим гишvvний бvрэн эрхийг хvлээн зөвшөөрөх байсан ч ирэх пvрэв гараг хvртэл хойшлууллаа. Нийслэлийн Баянзvрх дvvргийн дахин санал хураалтын дvн эцсийн байдлаар гарсны дараа СЕХ-ноос мэдvvлээд буй бусад гишvvнтэй хамтад нь тангараг өргvvлэх юм байна. Vvний дараа Засгийн газраас өргөн барьсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсны дараа уг төслийн талаарх Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дvгнэлтийг УИХ-ын гишvvн М.Батчимэг танилцуулсан юм.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, ашигт малтмалын томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж буйтай холбоотойгоор тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн vйлдвэрлэл, хэрэгцээ, импорт эрс нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд энэ төрлийн хэрэгслийн хууль бус эргэлтээс vvдсэн хэрэг зөрчил цөөнгvй гарч буй аж. Цаашлаад улс орны аюулгvй байдал, хvний эрvvл мэнд, хvрээлэн буй орчин, иргэд, байгууллагын өмч хөрөнгөд хор хөнөөл учруулж болзошгvй байгаа нь уг төслийг боловсруулах vндэслэл болжээ. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дvгнэлттэй холбоотойгоор зарим гишvvн асуулт тавьлаа. УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан өмнөх парламентын vед хоёр жилийн нvvр vзсэн энэ хуулийн төсөлд Ажлын хэсэг сайн ажилласан ч хууль гараагvй шалтгаан, уг хууль тогтомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжvvлэх чиг vvрэг Батлан хамгаалах яаманд ногдож байсан бол одоо энэ vvргийг Уул уурхайн яаманд шилжvvлснээр гарч болох сайн, муу vр дагаврыг дурдаад тухайн vед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд өмнөх байр суурь нь хэвээрээ байгаа эсэхийг Л.Болд гишvvнээс асуусан юм.
Энэ асуултад Д.Ганхуяг “2008-2012 оны хооронд хоёр ч хуулийн төсөл хэлэлцсэн. Одоо ерөнхийдөө дундын хувилбарыг олж хамтын удирдлагын бvтцэд шилжиж байгаа, хажууд нь хараат бус мэргэжлийн шинжээч нар ажиллана гэсэн бол Л.Болд “Батлан хамгаалахын яамны эрх мэдэл дутаагvй, vндсэн чиг vvргийн яам болж байгаа тул аюулгvй байдалтай холбоотой асуудлуудыг хариуцна. Өмнөх Засгийн газрын vед сайн зөвшилцсөн дээрээ мэргэжлийн зөвлөл бий болгож, хяналтын механизмыг нь сайжруулаад явах ёстой” гэв. Мөн С.Бямбацогт “Тэсэрч дэлбэрэх бодис бол стратегийн ач холбогдол бvхий бvтээгдэхvvн. 2050 он хvртэл Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргvvлж явна гэсэн прогноз байгаа. Энэ хөгжил уул уурхайн салбарт тулгуурлах учир тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь зvйтэй” гээд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцvvлэх нь зvйтэй, хоёр байнгын хорооны Ажлын хэсэг хуулийг тулхтай хэлэлцэх нь зvйтэй гэлээ. Зөвхөн Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай гэдгийг Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ч санал нэгдэж “Дэлхийд гэмт халдлага, терроризм ихээхэн гарч байгаа өнөөгийн нөхцөлд хөдөө аж ахуйн салбарт ашигладаг азотын гурилын бордоо, шvv гэх мэт химийн бодис нь тэсэрч, дэлбэрэх бодисын тvvхий эд болдгийг сануулж, тус байнгын хороогоор ч давхар хэлэлцvvлж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж болно” гэлээ. Гишvvд энэ мэтчилэн олон асуулт тавьсны эцэст санал хурааж гишvvдийн 64.4 хувийн саналаар АБГББХ-нд шилжvvллээ.
Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Татварын мэргэшсэн зөвлөхийн болон Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн, Төсвийн байнгын хорооны санал, дvгнэлтийг УИХ-ын гишvvн Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Энэ хуультай холбоотой зарим гишvvн асуулт тавьлаа.
С.Одонтуяа: Энэ хууль батлагдвал татварын байцаагчдын шууд бус аргаар авлига авах хэрэгсэл болчихгvй байгаа?
Ц.Даваасvрэн: Уг тогтолцоог гадаадын улс орнуудад хэрэгжvvлсэн. Олон жилийн турш саар талыг нь засч залруулан боловсронгуй болгосон байгаа. Татвар төлөгч иргэд, байгууллагад зөвлөгөө өгч татварын байцаагч нарын дарамтаас хамгаалах учир татварын мэргэшсэн зөвлөхийн vйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой. Манайд олон компани нягтан бодогчгvйгээр ажиллаж, зөвлөх vйлчилгээний компаниар vйлчлvvж байгаа. Татварын байцаагч нар өөрсдөө аль нэг зөвлөх компанийг санал болговол эрхийг нь цуцлах хvртэл арга хэмжээ авна, татварын байцаагчийн өмнө эрхийг нь хамгаалж тайлангаа гаргуулах байгууллагаа тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрөө сонгох тул авлигын асуудал гарахгvй байх.
А.Бакей: Хуулийн төслийг бvхэлд нь дэмжиж байгаа ч заавал УИХ-аар хууль гаргуулах шаардлагатай эсэх, хуулийн төсөлд нэг л ТББ-ыг тусгайлан заасан нь зөв эсэх нь эргэлзээтэй байна. Энэ асуудлыг хуулиар биш журмаар зохицуулж болохгvй юу?
Ц.Даваасvрэн: Бусад орны практикт энэ харилцааг хуулиар зохицуулсан байдаг. Европын орнууд 1919, Азийн улсууд 1951 оноос хэрэгжvvлж эхэлсэн. Монголд ийм тогтолцоо хэрэгжиж, бизнес эрхлэгчдэд тустай зөвлөгөө өгдөг татварын мэргэшсэн зөвлөх vйлчилснээр татварын байгууллага, бизнес эрхлэгч хоёрын шууд харилцаанаас vvдэлтэй авлигын асуудал багасч, татварын байцаагч нар төлөвлөгөөгөө биелvvлэхийн тулд зөрчил дутагдал гарах болгонд акт тогтоож, төлбөр ногдуулдаг дутагдал арилах юм. Харин Б.Гарамгайбаатар “Татварын хууль өөрөө зөрчилтэй, олон улсын нягтлан бодох бvртгэлийн тогтолцоогоор явбал татвар төлөгчид өрөнд баригдахаар байгаа, хууль нь зөрчилтэй учраас хэчнээн ч сайн зөвлөгөө өгөөд явуургvй тул татварынхаа хуулиа бvхэлд нь эргэж харах нь зvйтэй гэсэн саналтай байв. Ийнхvv гишvvд хуулийн төслийг олон талаас нь тодруулж хэлэлцсэний дараа хэлэлцэх нь зvйтэй хэмээн vзэж гишvvдийн 54.5 хувийн саналаар дэмжин Байнгын хороонд нь шилжvvллээ.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: