ЦАГДАА НАР ЕСӨН НАСТАЙ ХVVХДИЙН КОМПЬЮТЕРИЙГ ХУРААВ
Финляндын цагдаа нар зохиогчийн эрхийг зөрчсөн гэх есөн настай хvvхдийн гэрт нэгжлэг хийж компьютерийг нь хураажээ. Жил гаруйн өмнө есөн настай охин өөрийн дуртай дуучны дууны цомгийг сонсох гээд интернэтэд орж нэрээр нь хайлт хийсэнд нь “The Pirate Bay” нэртэй торрент портал дахь хаяг гараад ирж. Хөөрхий охин энэ хаягаар орж дуртай дуугаа хууль бусаар, vнэгvй татаж авсан байна.
Гэтэл ингэж хууль бусаар дуу татаж байгааг нь Финляндын интернэтийн хулгайтай тэмцэх удирдах газрын ажилтнууд бvртгэн авсан аж. Дараа нь охины эцэгт зохиогчийн эрхийг зөрчин хууль бусаар дуу татсан гэж 600 еврогийн торгууль ногдуулжээ. Гэтэл охины эцэг нь интернэтээс хууль бусаар татсан файл нь ажиллахгvй болохоор маргааш нь дэлгvvрээс албан ёсоор цомгийг худалдан авсан гэж мэдэгдээд торгууль төлөхөөс эрс татгалзсан байна. Интернэтийн хулгайтай тэмцэх алба нь торгууль төлсөнгvй гэж охиныг цагдаагийн газар мэдэгдэж, цагдаа нар охины компьютерийг хураан авсан нь энэ аж.
Энэ хэрэг инээдтэй санагдаж болох ч өрнөдийн орнуудад зохиогчийн эрхийн асуудалд ямар хариуцлагатай ханддагийг харуулж байгаа юм. Хэдхэн еврогийн vнэтэй цомгийг хууль бусаар vнэгvй татсаны төлөө есөн настай охины гэр 600 еврогоор торгуулж эцэст нь охин өөрийн компьютерээ хураалгах дээрээ тулна гэдэг нэг талаар хэтрvvлсэн нь ойлгомжтой. Нөгөө талаар зохиогчийн эрхийг хvндэлдэггvй, бусдын хөлс хөдөлмөр шингэсэн зvйлийг vнэгvй авах гэдэг хvмvvст хэдэн настай, хэн ч байсан хамаагvй өршөөхгvй гэдгийг харуулж байгаа юм.
Интернэт ашиглан бусдын оюуны өмчийг хууль бусаар ашиглаж байгаа тухай яриа манайд улсад байсхийгээд дэгддэг ч удалгvй бодит vр дvн хvрэлгvйгээр замхардаг. Гэтэл хэрэв манай улсад Финляндтай адил хатуу хууль vйлчилдэг байсан бол хэчнээн хvvхэд компьютерээ хураалгаж, хэчнээн аав, ээж өндөр торгууль төлөх байсан бол. Төсөөлөхөд ч бэрх юм. Айл өрх бvv хэл, хэчнээн албан байгууллага компьютерээ хураалгаж, торгуульд өртөөд балрах нь тодорхой. Энэ талаар тэмцэл явуулах болвол юуны өмнө төрийн байгууллагуудад ашиглагдаж байгаа “Windows” vйлдлийн системvvд болон энэ орчинд ажилладаг программуудыг албан ёсоор худалдан авсан эсэхийг шалгаснаар эхлэх хэрэгтэй биз ээ. Тав ба тvvнээс дээш компьютер дээр суулган байгууллагын хvрээнд ашиглах боломжтой “Windows 7” нь хамгийн хямддаа 350 ам.долларын vнэтэй. Жижиг бизнест ашиглаж болох офисын программуудын багц нь мөн ойролцоо vнэтэй. Дээр нь компьютер, мэдээллийг элдэв төрлийн вирусээс хамгаалж байдаг антивирус программууд байна. Албан ёсоор суулгасан бол заавал худалдан авсан байх ёстой. Ингээд бодвол манай төрийн олон тооны албад, байгууллагууд хэдий хэмжээний торгууль төлөх бол гэдэг сонин. Харин бvгд албан ёсоор худалдан авсан болж таарвал өндөр vнээр ийм бvтээгдэхvvн авах хэрэг байна уу.
Цаашид мэдээллийн аюулгvй байдлыг хангах vvднээс vнэгvй тараагддаг “Linux” орчны vйлдлийн системvvдийг өөрийн орны нөхцөл, онцлогт тохируулан өөрчлөх байдлаар ашиглавал илvv хэдэн цаас хэмнэж болох талаар бодож vзэхэд илvvдэхгvй байх.
АРДЧИЛАЛ
URL: