Х.Баянмөнх: А.Сүхбат яах вэ? Дөрвөдийн хүргэн болж. Өөрийнх нь хүү бүр Япон хүнтэй суугаа биз дээ

Монгол бөхийн түүхэнд хоёр Мөнх хэмээн тэмдэглэгдсэн Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын дунд бага залуу үеэс нь улбаатай томоохон зөрчил бий. Бүр залуу байхдаа тэд Сэлбэд гар зөрүүлж явсан тохиолдол ч байдаг аж. Тэдний энэ зөрчил гүнзгийрсээр одоо хүүхдүүдийнх нь дунд үргэлжилж буй гэнэ.

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх энэ тухай :
“1995-96 оны үед монголд нэг юм тодорсон. Баянмөнх аваргынх, Долгорсүрэн зааных гэсэн хоёр голомт энэ монгол бөхөд байна. Энэ хоёр голомтыг дарах ил далд “хөдөлгөөн” үүссэн. Тэр дайрлагадаа аварга Сүхбатыг их оролцуулсан. Тэр хүн ямар ч хамаа байхүй өөрийн зам мөрөөр явж байхад л татаж хутгаад байлгахгүй байсан. Баянмөнх гэдэг хүний хүргэн нь болсноороо ч хохирсон, шавь нь болсноороо ч хавчиж хяхуулсан. Манай Мөөеө мөн ч их үүрэг гүйцэтгэсэн дээ.  Баянмөнхийн охинтой гэрлэж, дүрвэдийн хүргэн болоогүй бол халхын түмэн Агваансамдангийн Сүхбатыг гар дээрээ өргөөд л аваад явчих байсан гэж мэдэгдэл хийж байлаа. Олон жил сонин хэвлэлээр өөрөө ярьж хэлсэн. Хүн бол юмыг их мэдээтэй ярих ёстой юм байна гэж би боддог. Сүхбат яах вэ, баруун монголынхоо нэг хүүхэнтэй гэрлэж. Өөрийнх нь хүүхэд бүр япон хүнтэй суучихлаа шүү дээ. Хүний гэр бүл, дотоод сэтгэлийн асуудлыг эцэг эх яаж ч чаддаггүй юм шүү дээ. Одоо эргэж бодож ойлгож байгаа биз дээ. Надад таагүй сэтгэлээ нэг сайхан аваргад гаргаж, зүрхийг нь сэвтээлээ гээд хэн хожсон юм. ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих