Каддафи, нүцгэн хүүхнүүдтэй “Zenga-Zenga” Youtube-гийн хамгийн эрэлттэй клипийн нэг болов
Израилийн сэтгүүлч, хөгжимчин Ной Алуш Ливийн улирдагч Муамар Каддафигийн дүрс, үгийг эвлүүлэн бас хагас нүцгэн хүүхнүүдийн чимэг болгон хийсэн “Zenga-Zenga” рэп Youtube-д тавигдсанаас хойш 3,569,570 сая хүн үзээд байна. Ной Алуш рэптээ Каддафигийн эсэргүүцэгчдийн эсрэг хэлсэн “төө төөгөөр, байшин байшингаар, гудамж гудамжаар, зам замаар нь тэмцэнэ” гэсэн үгийг оруулжээ. Ной Алуш энэхүү рэптээ Америкийн рэпер Pitbull ба T-Pain-ий бүтээлээс ашигласан байна. Тэрээр The New York Times сонинд ярилцлага өгсөний дараа “Zenga-Zenga”-г сонирхон үзэгчдийн тоо огцом өсчээ. Ялангуяа ойрхи дорнодын үзэгчид энэхүү рэпийг тун олноор үзэж байгаа гэнэ. Гэхдээ Ной Алуш залуусыг эцэг эхдээ энэ рэп дууг хүргэж, үзүүлэхийн тулд хагас нүцгэн бүсгүйчүүдгүй байдлаар шинэчилсэн клип бас хийжээ.
URL: