Чарли Чаплины малгай, таягийг дуудлагаар худалджээ
Дуугүй киноны мастер, домогт жүжигчин Чарли Чаплины гол имиж болсон бүрх малгай болон таяг дуудлага худалдаагаар 62 мянга 500 ам.долларын үнэд хүрчээ.
Алдарт жүжигчний эд зүйлсийг 40-60 мянган ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн урьдчилан таамаглаж байсан байна. Анх 1914 оны хоёрдугаар сарын нэгэн бороотой өдөр Чаплин Холливудын нэгэн студийн эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнөөс янз бүрийн хувцас олж өмссөн нь жүжигчин Фэтти Орбаклийн нэлмэгэр том цамц, 14 рамерын гутал, жүжигчний хадам аавын бүрх малгай зэрэг байжээ. Ингэж тэрээр бидний мэдэх Чаплины дүр төрхийг олсон аж.
Хожим нь “Бяцхан Трамп” кинонд тоглохдоо “CCLT 36” гэсэн бичигтэй модон таягаар имижээ “баяжуулсан” байна. Энэ удаа Чаплины эд зүйлсээс гадна “Битлз”-ийн Жон Ленноны бичсэн захидал, эхнэрийнхээ хамт нүцгэнээр зуруулсан зураг, Мэрилин Монрогийн гарын үсэгтэй гэрэл зургуудыг дуудлагаар худалджээ.
URL: