С.Жавхлан Гавьяат цолноос татгалзлаа

Гавьяат жүжигчин С.Жавхлан Гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Б.Магсаржавт шилжүүлэв.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын тоглолт болж, энэ тоглолтод оролцсон дуучин С.Жавхлан тайзан дээр ийн Гавьяатын тэмдгээ уран бүтээлийн анддаа “бэлэглэсэн” юм.

С.Жавлан хэлэхдээ, “Олон сайхан дууны хөгжмийг бичсэн миний уран бүтээлийн анд, ах маань Гавьяат жүжигчин цол хүртэж амжаагүй байгаа нь энэ шагнал эзнээ олохгүй байгаагийн илрэл юм болов уу. Би энэ хүний бичсэн “Ээжийн чанасан цай” дууг дуулсан. Б.Магсаржав ахад байх ёстой Гавьяат цол надад түрүүлж ирсэн нь учир дутагдалтай санагдсан тул энэ тэмдгээ түүний энгэрт зүүж өгмөөр байна” гээд төрийн олгосон хүндэтгэлт тэмдгийг хөгжмийн зохиолчид гардуулж орхив. Үүнийхээ дараа дуучин С.Жавхлан “Би өнөөдрөөс эхлэн Соёлын тэргүүний ажилтан болж, Маагаа ах маань Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо” хэмээн зарлаж, олныг гайхашруулаад авна лээ.

Б.МАРГАД


URL:

Сэтгэгдэл бичих