Шантардаггүй Хаянаа

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн. Гэхдээ тэрээр өвдөг шороодчихлоо. Хоёр дахь удаагаа өвдөг шороодсон түүнийг ард түмэн урлагтаа үнэнч зүтгэх нь дээр гэж үзсэн дэг үү дээ янз нь. Уг нь, түүний талд урлагийнхан тэр дундаа гитарчин Өөжгий баттай зогсч, тун хүчтэй дэмжсэн ч энэ удаад тусыг эс олов бололтой.

 

Ямартай л “Яагаад урлагийн залуу хүн улс төрд хүчээ үзэж болдоггүй юм бэ. Напелеон 22 настайдаа генерал болж байсан. Роналд Рейган жүжигчин байсан ч улс төрд орсон. Тэд тийм муу байсан гэж үү. Хотын унаган хүүхэд хотынхоо төлөө л явж байна” хэмээн өмөөрч байх вэ дээ. Гэхдээ гавьяат С.Жавхлан шиг урлагтаа эргэж орсон нь дээр шүү хэмээн хамтран зүтгэгчид нь түүнд зөвлөж бас сургаж байгаа сураг чих дэлссэн. Хүний хүслийг хазаарлаж болохгүй болохоор одоо яалтай.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих