Надад бичээд өгчих
Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ийм үгтэй болоод байгаа бололтой юм аа. Саяхан Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзах үеэрээ түүнд гомдоллосон олон хүний үгний хариуд тэрээр “Надад бичээд өгчих” хэмээн товчхон бөгөөд тодорхой хариултыг хэлж явах вэ дээ.
Түүний энэ үгийг сонссон зарим нэг нь “энэ сайд чинь одоо үүнээс өөр үг мэддэггүй юм байх даа” хэмээн өөр зуураа сэм шивнэлдэж, зарим нь “бичгээр биш амаар хэлсэн нь илүү хүчтэй байх биш үү” гэж ёгтлон суусан гэнэ. Нээрэн ч уг нь бичгээр бичиж өгснөөс ам хэлээрээ үг хэлээ ололцох нь арай л илүү байлтай.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: