Онц хүнд хэрэгт шийтгүүлж буй төрийн дээд цол, одонтой есөн хүн бий
Хүнд, онц хүнд xэрэгт шүүхээр шийтгүүлж хорих ял эдэлж байгаа ялтнуудын дунд судалгаа хийж үзэхэд төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан есөн хүн байгаа судалгаа гарсан байна.
БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийн 49.6-д “БНМАУ-ын төрийн дээд шагнал хүртсэн хүн хүнд гэмт хэрэгт шийтгүүлж шүүхээс хууль тогтоомжид заасан журмын дагуу түүний шагналыг хасуулах талаар санал оруулсан бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж хасна” гэж заасан байдаг аж.
Үүний дагуу эдгээр ялтны цол, одон медалийг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байх заалтыг зарим шүүхүүд хэрэгжүүлж ажиллаагүй тул энэ талаар зохих арга хэмжээ авахуулахаар Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Ц.Зоригтод албан бичиг хүргүүлсэн байна.
URL: