Шар айрагны нэмэлт бүтээгдэхүүнүүд
Шар айрагны нэмэлт бүтээгдэхүүний ашиглалт нь цэвэр амуу соёолжийн шар айрагны үйлдвэрлэлийн боломж бололцоогоор тодорхойлогддог. Ялангуяа дэлхий дахины зөрчилдөөн ба дайнуудын үед өндөр татвар, хомс хангамжийн улмаас шар айраг үйлдвэрлэгчид нүүрс усны янз бүрийн эх үүсвэрүүдийг олох шаардлагатай болдог байв. Эдгээр арга барилуудын ихэнх нь ашиг тус байгатай ч хэрэглэгдсэн хэвээр л байсан. Нөгөө талаас, эдийн засгийн хямрал шар айраг бэлтгэх шинэ аргуудыг хайхад хүргээгүй байсан бол нийгмийн хамгийн өндөр шаардлагыг хангахуйц шинэ сортын шар айрагнууд байхгүй байх байсан.
Тодорхой нэмэлт бүтээгдэхүүнүүд нь амтны давтагдашгүй шинж чанаруудыг бий болгодог. Улаан буудайн шар айраг, овьёосын стаут ба Америкийн лагер шар айраг – энэ бүхэн нь нэмэлт бүтээгдэхүүнүүдийг стратегитайгаар ашигласны үр дүнд олж авч болдог эерэг амтны өнгө аясын жишээ юм. Бүх нэмэлтүүдийг шар айраг чанах процесст нэмэж өгөх хугацаанаас нь хамаараад хоёр категорид хуваадаг.
Нэгдүгээр буюу эхний категорийн нэмэлтүүдийг шар айргийг чанахаасаа өмнө хийж өгдөг. Эхний категорийн нэмэлтүүдэд эрдэнэ шишийн будаа, ариутгасан эрдэнэ шишийн цардуул, будаа, мөн тохиолдолд арвай, арвайн гурил, улаан буудай, улаан буудайн гурил хамаардаг. Нүүрс төрөгчийн өөр эх үүсвэрүүд ч байдаг, жишээ нь төмсний цардуул, гэхдээ түүнийг том үйлдвэрүүд дээр хэрэглэдэггүй.
Нэмэлтүүдийн хоёр дахь категори – заторын хэмжээг өсгөн нэмэгдүүлэх бодисууд. Эдгээр нь ханд эсвэл өөр хэлбэрээрх нүүрстөрөгчийн эх үүсвэрүүд байж болно. Тэдгээрийг голцуу шар айраг чанах тогоон дотор нь хийж өгдөг бөгөөд үүнд сайн исэлттэй эрдэнэ шишийн ханд, талстат декстроз, чихрийн манжингийн сахар, мөн инверт, өөрөөр хэлбэл ароматикийн бус чихрийн сироп хамаардаг. Шингэн түүхий эдийн гол давуу тал бол түүнтэй тааргүй хэлбэрээр ажиллахад эвтэйхэн байдаг. Харин үр, будаан түүхий эдийн хувьд чингэлэг, тоос цуглуулагчийн төрлийн тусгай системүүд ба гурил тээрэмдэх тоног төхөөрөмжийг шаарддаг. Бас нэг давуу тал нь юунд оршдог вэ гэвэл нүүрс усны агуулгыг хянаж болдог бөгөөд тодорхой шар айраг үйлдвэрлэгчийн шаардлагыг хангах зорилгоор захиалгаар үйлдвэрлэж болдог.
Азотын агуулга бага байдаг учраас чанах хугацааг багасгаж болдог. Шингэн нэмэлтүүдийн цорын ганц дутагдал нь тэдгээрийн хадгалалтын температур байдаг – -500. Энэ температурт хандны зуурамтгай шинж чанар буурдаг бөгөөд энэ нь түүнийг хэрэглэх газартаа насосоор шахах шахалтыг хөнгөвчилдөг. Хамгийн түгээмэл нэмэлтүүдийн нэг – эрдэнэ шиш. Шар эрдэнэ шишийг будаа, аиутгасан цардуул хэлбэрээр өргөнөөр хэрэглэдэг. Тохиолдол бүрт өөрийн гэсэн нууц байдаг. Будаа ашиглалт нь желатинжилт буюу зуурмагшилт гэж нэрлэдэг өндөр температурын процессыг шаарддаг. Заримдаа түүнийг үр үрэх гэж ч нэрлэдэг. Үүнд түүхий эдийг удаан халааж, чанадаг. Тухайн процесс нь цардуулын ширхэгийн байдлыг өөрчилдөг бөгөөд үүний улмаар цардуулан түүхий эд нь амуу соёолжны ферментуудаар гликозидын задралд оруулагдах боломж бүрддэг. Ариутгасан цардуулыг хамгийн жижиг фракцаас гаргаж авдаг, өөрөөр хэлбэл гурил тээрэмдэх процессын үр дүнд сонгож авсан тэр бодисын хувиас гэсэн үг юм. Субстрат буюу анхдагч бүтээгдэхүүн хэмээхийг боловсруулахдаа ургамлын бүх үлдэгдлүүдийг зайлуулдаг бөгөөд ингэснээр цэвэр цардуулыг гаргаж авдаг. Бас нэг түгээмэл нэмэлт бол будаа юм. Шар айрагны будаа бол ердийн будааг нунтаглан гаргаж авдаг бүтээгдэхүүн юм. Будааны бутарсан хэсэгүүдийг цуглуулаад шар айраг үйлдвэрлэгчдэд худалддаг. Шар айраг чаналтад өөр төрлийн нэмэлтүүдийг ч ашигладаг, гэвч Америкийн лагер шар айраг үйлдвэрлэхэд тэдгээрийг ашиглах нь ховор байдаг. Тэдгээрт улаан буудай, овьёос, тритикале, үндсийн цардуул зэрэг хамаардаг. Улаан буудайг будаа, гурил, хлопья хэлбэрээр ашиглаж болдог. Улаан буудайг нэмж өгөх нь шар айрагны хөөсрөлтийг сайжруулж өгдөг. Овьёосын хувьд түүнийг Америкийн лагер шар айрганд хэрэглэдэггүй, учир нь хандны бага гаралт, их зуурамтгай шинж чанар ба нүүрс төрөгчийн ялихгүй бага орцыг өгдөг. Тритикале бол хөх тариа ба улаан буудайн гидрид байдаг. Түүнийг хэрэглэх нь тун ховор, учир нь хандыг их хэмжээний азотын агуулгатай болгодог. Үндсийн цардуулыг ч бас хэрэглэдэггүй, учир нь шар айраг үйлдвэрлэлд зохимжгүй бөгөөд уламжлалт бус гэж үздэг. Ихэнх шар айраг үйлдвэрлэгчдийн зорилго нь хэрэглэгчийн хэрэгцээг хангахад оршдог. Гашуун амтаар бага бөгөөд амуу соёолжийн амттанаар бага хөнгөн чанартай дээд зэргийн лагер шар айргийг үйлдвэрлэхэд амуу соёолжноос ялгаатай нүүрс төрөгчийн эх үүсвэрүүдийг ашиглахыг шаарддаг. Нэмэлт бүтээгдэхүүн ашиглалт нь энэ бүх хэрэгцээ шаардлагыг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн хүч ба хэрэглэгчийн хэрэгцээний хооронд төгс тэнцвэрийг бий болгодог.
www.fact.mn
URL: