“Евро-Азийн шинэ гарц”-ын Хятадын талын зам ирэх жил ашиглалтад орно

Өвөр Монголын Өөртөө Засах Районоос Монгол Улс хүрэх “Евро-Азийн шинэ гарц”-ын 2 дахь шатны төсөл болох “Баян-Уулаас Зүүн Хатавч боомт” хүрэх төмөр замын төслийн байгуулалт эдүгээ шувтаргын үедээ орж, “Евро-Азийн шинэ гарц”-ын Хятадын нутаг дахь төмөр зам 2013 онд ашиглалтад орно гэж Шилийн-Гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны намын суртал ухуулгын газар саяхан мэдээллээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, “Евро-Азийн шинэ гарц”-ын 1-р төсөл болох “Баян-Уулаас Шинь Чю” хүрэх төмөр зам болон “Баян-Уулаас Зүүн Хатавч боомт” хүрэх 2-р төсөл үндсэндээ хэрэгжиж дуусаад 2013 онд ашиглалтад орсны дараа  төмөр замаар Ляо Нин мужийн баруун, өмнөд нутгийн тэнгис дагуух бүсэд хүрч, Өвөр Монголын төв зүүн хэсгийн бүс нутгийн бас нэгэн чухал гарц болох юм байна.

“Евро-Азийн шинэ гарц” 3 дахь төсөл болох “Бичигтын боомт-Баруун Урт-Хөөт”  төмөр замын төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэн батлан, сүүлийн үеийн төмөр замын байгуулалтын төлөвлөгөөндөө хамруулсан бөгөөд Монгол улсын зүүн хэсгийн төмөр замын байгуулалтын тэргүүн чухал үүргээр тогтоосон байна.

\Д.Х\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих