Тагнуулчийн хэргийг ТЕГ-т буцаажээ
Тагнуулын Еерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа B.Нямхандын хэрэг дахин Тагнуулын Ерөнхий газарт шилжжээ. Комиссар В.Нямхандыг төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, 100 сая төгрөгийн гэрээ хийсэн хэрэгт буруутган шалгаад, жил гаруй болж байна.
Түүнийг шүүх хурал хэд, хэдэн удаа хойшлогдсоны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд Хан-Уул дүүргийн шүүхэд явагдсан. Улмаар шүүх В.Нямхандын хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу мөрдөн байцаалт дуусч, хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн боловч хяналтын прокурорын зүгээс “Нэмж тодруулах шаардлагатай” хэмээн үзэж, ТЕГ-т буцаасан байна.
В.Нямханд хоригдож байх хугацаандаа хууч өвчин нь сэдэрсэн тул эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад байгаа ажээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: